Ангилал: Шүлэг
Яг тэгэхэд чамаас би үүрд явсан
Яаруухан мөртлөө бүхнээ аваад явсан
Сэтгэлд дулаахан зүс бүлээхэн үгсээ
Сэмээрхэн гэгч нь аваад явсан
Дуугий минь сонсон жаргаж асан
Дулаахан өдрүүдийг дурсдаг уу үгүй юу
Хазайхад чинь түшдэг асан
Хайлган сэтгэлийг минь үгүйлдэг үү үгүй юу
Дэндүү хайхрамжгүй зангаасаа
Дэлхий мэт уужим тэвчээрийг минь эрдэг үү үгй юу
Дэрэвгэр сормууст нүдэнд минь нулимас асаан
Дорд сэтгэлээр ханддаг байснаа ухаарсан уу үгүй юу
Долоон өнгөт солонгын туяанаас
Далан нугачаат амьдралын бартаанаас асууя
Хүнийг хайрлах л ёстой юм бол заавал
Чамайг ингэтлээ хайрлан зовоод чиг яах юм билээ