Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-10-16
Загвараа сольчлоо

Ангилал: Шүлэг

Энэ загвар надад таалагдаж байна.Блог маань нэг л өөр гоё болчлоо.Ямар байна даа.Блогоо мялааж сэнгэнэсэн сайхан шүлэг нэгийг оруулнаа.Гадаа сэрүү татаж сэнгэнээл сайхан байна шүү тээ.Маш их таалагддаг нэгэн залуугийн шүлгээс оруулъя.Биш ээ, Залуу нь биш шүлгүүд  нь таалагддаг гэх гэж байгаа царай нь.

                           Би зураг
Өнгө дүрсгүй амьдралыг зурна гэж
Өөрөө би будаг шиг урсана
Өдөр бүхэн өөр өөр өнгөнд уусаж
Үнэндээ энэ амьдрал өөрийг минь зурна.
Ойрдоо намайг солгой гараар зураа юу
Орчлонд олон зүйлээр дутаачихаж
Одод атаархтал жингэнэдэг инээд минь алга
Омог бардам ширтдэг харцанд минь гал алга
Зүслэж болдоггүй сэтгэлийг минь
Бараан өнгөөр зураа юу
Зүйрлэвэл энэ лав гуниг биш
Зүггүй дурлалын сүүдэр ч биш
Зүрхэн дээр минь гортиг татсан
Зүгээр нэг зураас ч биш
Зүслэж болдоггүй сэтгэлд минь
Зүйрлэх юу ч үгүй болохоор
Зөвхөн энэ өнгийг бараан гэе.
Зөндөө хайлаа тэнд цэг алга.
Цээжинд жиргэдэг шувуу сэрсэнгүй
Цэнхэр хээтэй дурсамжаа олсонгүй
Бидэр татан зурагддаг тэр бүхнийг минь
Бийр салгах эгшиндээ хаа нэгтээ гээчихэж
Энэ амьдрал
Өөрөөр минь ертөнцийг зөндөө сараачсан атлаа
Өөрийн гэж өмчлөх хэдэн зураасыг минь
Өнгөгүй болтол баллуурдчихаж
Өрөөлийн өмнө одоо би
Өөрийгөө хүртэл танихгүй
Зураачийн бодолд би дутуу хойно
Зуун жил ч зурлаа гээд бүтэн болохгүй.
***                              ***                   ***
***                              ***                  ***
Эрт болсон явдлыг
Эргэж сөхөөд юүхэв
Эдгээгүй шарх сэдэрч
Эдлээгүй жаргал үгүйлэгдчихнэ
Эдүгээн бодол сэвтэж
Энгэр чанадад хөндүүрлэчихнэ
Эрт болсон явдлыг эргэж сөхөөд юүхэв
Тийм сайхан учралыг мартаад бас яахав
Танхил дурсамж өтөлж
Таамаг хүртэл урвачихна
Тарлан үнэн өгөршиж
Таацахын зүүд эзгүйрчихнэ
Тийм сайхан учралыг мартаад бас яахав
Бүтээгүй хайрын төлөө бэтгэрч гуниад юүхэв
Бүдэг сэтгэл сохорч
Бүсгүйн гоог гутаачихна
Би өөрөө мөхөж
Бүгдийн итгэлийг гээчихнэ
Бүтээгүй хайрын төлөө бэтгэрч гуниад юүхэв
Болоод өнгөрсөн хормыг бодлоо гээд яахав
Болохгүй тэр хайрыг өмчлөх гээд юүхэв.

Дамдинсүрэнгийн Дамдинжав

Comments

2008-10-16 -

Бичсэн: gereltuya

Гоё болжээ таны блог. winking

. Шууд холбоос


2008-10-16 -

Бичсэн: xvv

Намрын эхэн сард хээр хэвтээд шүлэг сонсож байгаам шиг сэтгэгдэл төрлөө tongue
Их гоё шүлэгнүүд байна. Маш их таалагдлаа.

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 33 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax