Ангилал: Шүлэг
Ойрд ийм гунигтай байснаа санахгүй юмОрчлон тэр чигээрээ бүүдийгээд
Нар хүртэл сүүмийгээд
Надтай таарсан хүн болгон гуниад л
Борхон нүдэнд гуниг хөвөлзөж
Хачин их ганцаардлаа
Халуу дүүгдэг сэтгэл хүйт оргиод байх юм
Хааш нь хийхээ огт мэдэхгүй нь
Гунигтайхан харцанд минь
Гудайж харагдах юм амьдрал
Санаа алдах тоолонд минь
Сайхан бүхэн хийсчих гээд л...