Ангилал: Шүлэг
Сэтгэл шимшрэм хүнд хэцүүг
Сэвхийтэл аваад хаячих олонтой хүн би
Салхинд унагасан нулимсыг минь
Сарны гэгээ нь аргаддаг нутагтай хүн би
Бодол гэмтээм хатуу хөтүүд
Бүүвэйн тайвшрал хайрладаг аав ээжтэй хүн би
Бурхан бүрэлваатай увьдисанд
Адислуулж явдаг хувьтай хүн би
Зовж эцэж ягдахын цагт
Зорьж золгох ахтай хүн би
Хөгширч гундаж элэгдэхийн цагт
Хөөрч бахдах үртэй хүн би
Би азтай хүн