Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2009-02-19
Од болохын учир

Ангилал: хүнийх

Ард түмэн тэднийг мартчих гээд байгаа учраас хөөрхий улстөрчид байнга хэрэг төвөгт орж, сонин хэвлэлийн од болохоос өөр аргагүйд хүрдэг байх юм. Мартагдана гэдэг улстөрчийн хувьд үхэл учраас тэр.
Олны нүд хаашаа чиглэнэ, тэнд дэвхэрч цовхорч өөрийгөө сануулж байдаг мэдрэмжтэй улстөрч бол Гүндалай. Хэд улирсан хашир гишүүнд гадаад руу сэмхэн гарчих нүх сүв, танил тал байж л таараа. Гэтэл гэгээн цагаан өдрөөр онгоцны буудал дээр баригдаж цамцаа уруулж, хацраа маажуулж, бөөн шуугиан болно. Цууд гарч од болж байгаа нь энэ. Ард түмэн “Хөөрхий, гишүүн минь” хэмээн шогширч, бүтэн намаржингаа ганцхан Гүндалайг л яриастай. Яриа татрах үест аргаа өөрчилж, Ард түмний нам байгуулан гудамжинд гуагална. Тэгснээ гэнэт больж, хуучин нам руугаа нутаг гүйсэн адуу шиг таварган ирж сэтгүүлчдийг уйлуулна. Арга ядахад бэлгэвчний аян зарладаг давхар мэхтэй. Сүүлийн сар түүнд шуугиан тарих аян шалтаг олдохгүй толгой ихэд гашилсан юм. Дахиад завьтай алга болъё гэтэл Хөвсгөл далай тэс хөлдүү. Аргаа барахын алдад сэрхийтэл мэргэн санаа ирж, “Ерөнхийлөгчид дэвшинэ!” гэж чарлалаа. Зүүдэнд ч ерөнхийлөгч болж үзэгдэмгүй хүн ингэж том донгодохоор өнөөх ард түмний чих байдгаараа дэлдийж, бүгдийн анхаарал түүн рүү чиглэлээ. Гүндалай гэх нэрийг үргэлж цуурайтуулж, торомгортоо давхраа зүсүүлж, сортгортоо бэлгэвч тохож явдгийн хүчинд тэр Их хурлын гишүүний сэнтийд мөнхөд залаастай байна.
Улстөрчдийн үр хүүхэд хүртэл сануулах үйл хэрэгт татагдан орж байна. Нарантуул захын эзний хүүхдүүд эцгийнхээ нэрийг дуурсгахын тулд хар тамхи угзарч үзэв. Өмнө зөвхөн алаан хядаантай дэлгэцнээс л олж хардаг байсан тэр зүйлийг ард түмэн сортойтлоо гайхах нь гарцаагүй хэрэг. Энэ хэргийн шүүх хурлын тов хойшилсныг зарлах тоолонд Сайхансамбуу гэдэг нэр улс орон даяар цуурайтаж байсан юм. Ийм далайцтай сурталчилгааны ачаар тэр Их хуралд гарсан. “Эс эс” хэмээх уушын газартаа ах дүү амраг садангуудыг хороо хориноор нь хоморголон хордуулж нэрээ дуурсгасан нь эрхэм гишүүн сануулах ажилдаа мэргэшиж буйг гэрчилсэн билээ.
Цахиур Төмөр шиг арван дөрөвхөн адууны хэрэгт орооцолдож од болдог үе өнгөрсөн болохыг мэдэрч чадсан ухаантай хүү бол Хүрэлсүх. Тэр хэдэн аймгийн адууг сууриар нь хуу хамаад авчих мөнгө болох арван дөрвөн тэрбумын хэрэгт холбогдон нэр хүндээ суга өсгөж, намын чухал албанд суга дэвшсэнийг түмэн олон бүлтийтэл харсан билээ.
Ерөнхий сайдыг хар л даа. Мартагдахгүйн тулд эрүүл мэндийн дэд сайд, царайлаг бүсгүйтэй холбоотойтой ч юм шиг, холбоогүй ч юм шиг баахан бичүүллээ. Хүмүүс уйдаад, жиг жуг яриа татрах аятай болмогц загвар өмсөгч охинтой учир ургасан гэгдэж шуугиулахыг оролдов. Энэ ажиллагаа нь бас л нэг их шальтай болсонгүй. Ард түмэн түүнийг ахиад л мартагнах шинжтэй. Эцэст нь хөөрхий, аргаа бараад мориноос унаж од боллоо шүү дээ!
Арвин гишүүн ширээгээ ахин дахин балбаж, тэр тоолонгоор нь ард олон цочин сэрж түүний нэрийг эргэн санаж байсан. Нямдорж дарга хашир хүн болохоор сонгуулийн жил хууль засч од болон гялалзсан. Ийм ухаалаг алхмынхаа хүчинд тэд дахин сонгогдсоноор барахгүй, нэг нь сайд, нөгөө нь дэд хорооны даргын суудалд авираад, аж амьдралаа улам ахиулан дэвжүүлж сууна. Гантөмөр тун гайхамшигтай санаа олсон байдаг. Том хар тэрэгний эсрэг аян зарласнаар тэр ард түмэнд өөрийгөө таниулсан. Эрхэм гишүүд одоо хотынхны нүдэнд харагдахын тулд намхан хар тэрэг нэмж нэг нэгийг авцгаалаа. Энэ аянаараа Гантөмөр нэг сумаар хоёр туулай буудаж, гишүүн ч болсон, хос тэрэгтэй ч болсон.
Үнэг Батаа гэгч улстөрч сануулах үйлсэд тулгуур дохио гэх сурганы шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлснээрээ түүхэнд үлдсэн. Үнэг гэж хэлэх, үнэгний зураг харагдах, үнэгтэй үлгэр унших тоолонд л Батаа гэдэг нэр сэртхийтэл толгойд орж ирнэ. Даанч өнгөрсөн сонгуульд тойрог олдоогүй болохоос нэр дэвшсэн юм гэхэд тэр заалттай сонгогдох байлаа. Үнэг бүх үлгэрт гардаг тул Батаа гэх нэрийг ард түмэн хэдэн зуун улирсан ч мартахгүй. Цагаан толгойн номын “Ү” үсэгний дэргэд үнэгний зураг хаддаг байснаа больж, Батаагийн зургийг нийтэлдэг болох оновчтой санааг зураач нар олоод байна.
Ийнхүү эрхэм улстөрчид маань ой тогтоол муутай, мартамхай биднээс болж элдэв муугаар хэлүүлж, онигоонд орж, зовж шаналж явна. Улс төрийн товчоо, Төв хорооны гишүүдийн нэр овог, албан тушаалыг нэг ч үсэг гээлгүй цээжлүүлж, шалгалт авдаг асан хуучин сайхан цагийн туршлагаа эргэн сэргээе. Далан зургаахан хүнийг цээжилж ядах юу байх вэ. Эрхэм гишүүдээ зовоохоо больцгооё, ард түмэн минь ээ.
А.Амарсайхан

 



Comments

2009-02-20 -

Бичсэн: arius

амараа ахын энэ ёжлолыг VIMOmn.net дээрээс уншиж байсым байна.

. Шууд холбоос


2009-02-19 -

Бичсэн: gereltuya

Уншиж эхлэж байгаа залхуурчихлаа. Уучлаарай. Улс төрчдөөс тгадна урлаг соёлынхон зүгээр л нэг ямар ч хамаагүй сэтэр зүүсэн болгон хүмүүст мартагдахаас айдаг. Тэдний амьдрах арга нь хүмүүсийг празитлах юм шүү дээ... tongue

. Шууд холбоос


2009-02-19 -

Бичсэн: donika

ene nomiiinsan ih hoorhon baigaaz.

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 6 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax