Ангилал: хувийн тэмдэглэл
Ойрд зав бага гээд уйтгар гуниг нус нулимснаас минь хуваалцдаг энэ муу блогоо нээж ч харалгүй хэд хонов.Өнөөдөр гадаа налайгаал намрын сайхан шар өдрийн нэг болж байна.Гадуур алхаж яваад нэг таньдаг эмээтэйгээ таарсан чинь төрсөн охин ач охин 2 нь өчигдөр зэрэг төрөөд нэг нь хүү нөгөө нь охинтой болсон гээд явжээнэ.Амьтай бүхэн үрийн дуугаар баясч
Алтан дэлхийд сэвлэг даахь үнэртэн жаргадаг
Азтай бүхэн өөрийн гэрийг барьж
Амьдын жаргал эдэлдэг энэ орчлонд
2-н 2 хүн шинээр мэндэлж аав ээж амраг садандаа баяр хөөр бэлэглэжээ.Сайхаан сайхан.
Бүр хадуураад явчихав.Өөрийнхөө хорвоогоос уйдаад явахыг хүсэж байсан түүхээ бичих гэж байсан юм шүү дээ уг нь.Одоо эхэлнээ
Би нилээд эрх дураараа зөрүүд үг дуулах дургүй хүүхэд байсан юм шиг байгаан.Нэг удаа сургууль дээр үймүүлж байж асуудалд ороод ангийн багш аав ээж 2- т алтан хошуу хүргээд тэр 2 намайг нилээд ширүүн загнахад нь би гэдэг тэнэг охин "Ингэж загнуулж байхаар ер нь үхье.Намайг үхэхээр эд нар уйлж харамсаад охиноо хэрэггүй л загналаа"гээд харамсана дааг эж бодлоо.Ингээд нэг гэрээслэл бичиж ширээн дээрээ орхиод үхэхээр гэрээсээ гарлаа.Манай нутагт ямар үсрээд үхчихээр өндөр байшин байх биш амиа хорлогсод голдуу гол эсвэл ойд очдог байсан болохоор би өдөржин шумбаж тоглодог урсгал намуун Идэр голоо хайрлаад ой руу очиж нэг мөчрөөс нь зүүгдээд боож үхэхээр шийдэв ээ.Тэгснээ үхэхээсээ өмнө нэг сайн найзтайгаа уулзмаар санагдаад Түмээ гэдэг найз охиныхоо гэрийг зүглэлээ.Очоод найзтайгаа ярьж байснаа нэг л мэдэхэд уур маань ч гарчихаж.Үхнэ гэж бодох ч аймшигтай санагдаж эхлэв.Өвдөх байх даа.Боож үхэхээр аймаар муухай харагдах болов уу энэ тэр гээл шантрах маягтай болоод явчихдаг юм байнаа.Тэгж байтал нилээд орой болж гэдэс маань ч өлсөж эхэлдэг юм байна.Нэг л мэдэхэд гэр рүүгээ алхаж явлаа.Гэртээ ортол дүү маань ганцаараа байна.Тэгснээ намайг харснаа хоолоо ид ээж охиноо арай л дэндүүлчихлээ гээд дуртай хоолыг чинь хийгээд ирэхгүй болохоор чинь өрөөнд чинь орсноо л орилоод уйлаад аав тэр 2 чамайг хайгаад явсан гэдэг юм байна.Юун хоол идэх хаашаа явсан юм бол араас нь явъя сандарч гүйж яваад уначих вий бэртэж гэмтчих вий гээл хачин санаа зовж хаа сайгүй хайгаад гүйж гарсан даа.Юун амиа хорлох...Аав ээждээ гэрийнхэндээ хичнээн хайртайгаа ойлгож байгаа юм чинь.