Ангилал: Шүлэг
Хорвоо жамаараа чимээгүйхэн эргэжХоног өдрүүд ар араасаа цуварч байхад
Дурлал цээжинд багтахгүй дэвэрч
Дарс мэт үгс хөвөрч байсан тэр агшинг
Холдож чадахгүй бие биедээ хоргодон
Хотын гудамжинд өглөөн нарыг харж байхад
Салахгүй юм шиг аашлан
Сархад мэт амтанд мансуурч байсан тэр агшинг
Будагтай хөөтэй энэ орчлонд
Булгилах зүрхнийхээ хайрыг чамдаан барьж байсныг
Хайр хүсэл хоёрыг минь буцалгаж байдаг
Хатан дэлхий та хоёр мартах учиргүй ээ