Ангилал: Шүлэг
Уунаа би яадгийн ууна
Уйтгараар дүүрсэн сэтгэлийг ундааны дээдээр даруулчихаад
Урсах гээд байгаа нулимсыг зөнд нь хаян асгаруулж
Улаан зээрд болтлоо уунаа би яадгийн
Тасарнаа би яадгийн тасарна
Тарчлаад байгаа сэтгэлийг танхай ундаагаар даруулаад
Танхил халуун биеийг зоргоор орхин цэнгүүлж
Там диваажин 2-оо мартан, тасарнаа би яадгийн тасарна
Задарнаа би яадгийн задарна
Завилгаат монгол эрчүүдтэй цэц булаалдан
Залуухан гоолиг охидтой өнгө хоршин
Замилангийн жамыг сөрөн задарнаа би яадгийн задарна