Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-09-02
Таалагдсан учраас copy-доод ирлээ

Ангилал: Шүлэг

Зөвхөн эрчүүдэд
С.Цэвээнлхаазал
Улс орон мандан бадрах нь
Уруудаж эсвэл доройтон буурах нь
Эрчүүдээсээ л шалтгаалж ирснийг
Эргэх түүхээс харж болно.
Суу алдраа бадрааж явсан ч
Судар түүхэнд бичигдэж үлдсэн ч
Арчаа муутай харчуудтай
Амьдрал мэдэхгүй эрчүүдтэй
Хэчнээн олон улс үндэстэн
Хилийн дээс нь хумигдан булаагдаж
Хэл соёл нь устан арилж
Өрөөл бусдад уусан шингэж
Өрлөгт түүхээс арчигдан арилав даа...
Өнөөдрийн хөгжилтэй гэж магтагдаж яваа
Өрнө дорнын их гүрнүүд
Хил хязгаараа өргөжин тэлсэн
Хятад, Орос том улсууд
Эрдэм чадалтай эрчүүдийнхээ хүчээр л
Эрин цагийг манлайлж явна
Дээд уруулын сахал шиг
Дээрэнгүй зантай оросуудын хажууд
Эрүү шанааны сахал шиг
Энгүй олон хятадуудын бөөрөнд
Оочны сахал шиг цөөрч үлдсэн
Одоо үеийн Монгол эрчүүд
Хэрэлдэн маргалдах нь ихсээд
Хийдэг чаддаг нь багасаад
Нэрэлхүү юм шиг мартамхай ч юм шиг
Нэг л биш байх болцгоож дээ?
Бидэнд өнөөдрийг авчирч өгсөн
Өвгөдийнхөө ухааныг мартчихаж
Бээжин, Москвад дуудагдан
Цаазлуулж явснаа ч мартчихаж
Манж, Хятадад эзлэгдээд
Мадлуулж явснаа ч мартчихаж
Дэлхийн хувь заяаг шийдээд
Дэвэрч явснаа ч мартчихаж
Улсаа биш арьсаа бодсон
Увайгүй улстөрчид нь олширч
Удмаа биш ходоодоо бодсон
Унхайгүй харчууд нь ихэсч
Өрх толгойлсон бүсгүйчүүд нь
Нөхрийн халамжаар дутаж
Өнгөлөг булбарай охид нь
Эрийн хайраар цангаж явна
Олхиогүй эрчүүд олшроод ирэхээр
Охид бүсгүйчүүдээ ч бусдад алдаж
Тулхгүй эрчүүд төрд гарахаараа
Тусгаар тогтнолоо арилжиж эхэлдэг байна.
Уух дуртай нэг хэсэг нь
Уруудаж мансуураад завгүй
Идэх дуртай нэг хэсэг нь
Их хурал, Засгийн газарт завгүй
Гайгүй гэсэн залуучууд нь
Гадаад руу тэмүүлээд завгүй.
Арай дөнгүүр хэд нь
Авгайдаа баригдаад завгүй.
Завгүй харчуудынх нь араар
Завхраад бүсгүйчүүд нь завгүй
Уг нь үе үеийн сайхан эрчүүд
Үе үедээ л эзэн байж
Унаж босож явсан ч
Удам судраа алдалгүй
Мянга мянган жилийг улбаалан
Маньд өнөөдрийг авчирч өгсөнсөн
Арван гуравдугаар зууны
Аатай Монгол эрчүүд
Ухаан чадлаа багтааж ядан
Улс гүрнээ өргөжүүлэн тэлж
Олон олон улс үндэсний
Охь больсон бүсгүйчүүдэд
Эзэнт гүрний сүрийг үзүүлж
Эр биений амтыг мэдрүүлж
Тэнгэр заяатай Монгол удмаа
Тэдний хэвлийд үлдээж явсансан
Модун шаньюгийн удамтай
Монгол сайхан эрчүүд минь ээ
Эзэн Чингисийн хийморьтой
Эрэлхэг аавын хөвүүд минь ээ
Дээдсээс бидэнд өвөлсөн
Баян тансаг нутаг минь байна аа
Дэргэд минь тойроод тормолзох
Үзэсгэлэнт Монгол бүсгүйчүүд минь байна аа
Туг сүлдээ залсан
Тусгаар тогтносон төр минь байна аа
Хүсэх бодлоо хэрэгжүүлэх
Хүмүүнд заяасан эрх чөлөө байна аа
Өөр бидэнд ер нь юу хэрэгтэй юм бэ
Өөрсдийгөө голж гутарч гундаад яах юм бэ
Эр хүний хайран дээр чинь
Эх орон тогтож оршдог юм аа
Эр хүний сэтгэл дээр чинь
Энэ хорвоо тогтож явдаг юм аа.
Авхаалжтай эрчүүдийнхээ хиймориор
Эх орон минь өөдрөг хөгждөг
Ажилтай харчуудынхаа дэргэд
Эмэгтэйчүүд нь жаргалтай амьдардаг
Эрээ дээдэлсэн эмстэй байж
Эмсээ жаргаасан эрстэй байж
Төрөө дээдэлсэн ёстой байж
Түмнээ дээдэлсэн төртэй байж
Өрөөл бусдыг дагаж биш
Өөрсдөдөөн найдаж ажиллая
Бусдад уусч биш
Бусдыг уусгаж амьдаръя
Модун Шаньюгийн удамтай
Монгол сайхан эрчүүд минь ээ
Эзэн Чингисийн хийморьтой
Эрэлхэг аавын хөвүүд минь ээ
Сэр!! Сэр!!  Сана!!  Сана!!
Сэтгэ!! Сэтгэ!! Бос!! Бос!!

Comments

2008-09-03 -

Бичсэн: xvv

Агуу эрийн ард агуу эмэгтэй байдаг гэдэг...
Эрчүүд маань ч эмэгтэйчүүд маань ч агуушдээ happy Сайхан шүлэг байна... Тэвчилгүй өнөөдөр хэдэн блог эргүүлж, гоё шүлэг мүлэг, бичлэг мичлэгнүүд уншчлаа happy

. Шууд холбоос


2008-09-03 -

Бичсэн: gangaa

Харин тиймээ.Сайхан шүлэг.Залуу хүн биш ээ.Лав 40-50 насны орчим л хүн байдаг юм байна лээ.

. Шууд холбоос


2008-09-02 -

Бичсэн: honzo

Маш их таалагдлаа. Залуу найрагч юм байхдаа. Маш их таалагдлаа

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 49 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax