Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-11-25
Бидний түүхийг мушгин гуйвуулж байна

Ангилал: хувийн тэмдэглэл

Япончуудын хийсэн "Бөртэ чоно Чингис хаан"киног дэлгэцэнд гарсных нь дараа их л сонирхон байж үзэж байхдаа, мөн өчигдөр орой двд-гээр дахин нэг удаа үзээд өөрт төрсөн  сэтгэгдлээсээ хуваалцъя гэж бодлоо. Үнэхээр таалагдаагүй. Их түүхийг минь гуйвуулан Япон зохион бичлэгт оруулаагүй өчүүхэн хэсэг ч үлдээгүй мэт. Хэдий уран сайхны хэтрүүлэг байлаа гэхэд ноён нурууг нь ядаж үлдээмээр юм даа. Энэ кинонд үндсэн 3-хан санаа байгаа нь 1-рт Чингис бол хиад боржигон угсааны Есүхэй баатрын хүү  монгол хүн биш, мэргидийн хүүхэд бөгөөд насан туршдаа үүнийгээ үгүйсгэх гэж амьдарсан болоод явчих шиг...
2-рт Өүлэн эхийн амаар "Бөртэ чонын удам бол алуурчдын удам бөгөөд үүнд бахархаад байх юм юу ч байхгүй" гэж хэлүүлсэн, үүгээр юу илэрхийлээд байгаан бол...
3-рт Монголчууд бол чоно мэт хэрцгий дошгин хүмүүс гэсэн санааг гаргахыг оролдсон байхын.
Бидний бахархан гайхуулдаг их түүх маань иймхэн л утга учиртай болоод явчихаж дээ. Гэтэл тэнд ерөнхийлөгч маань өөрийн биеэр очоод биднийг доромжилсон киноны нээлтэнд оролцоол шагнал гардуулаал байсан санагдана.Татвар төлөгч бидний 270 сая төгрөг газар нутаг цэрэг эрс 27000 хүнээ үнэгүй хэрэглүүлэн байж өөрсдийгөө гутаалгасан нь багадаад байсан юм болов уу даа.
Өмнө нь би Аяко гуайн бичсэн Монгол хүний ёсгүй байдлын тухай нийтлэлийг уншаад хэдэн яс минь маш их хавталзаж байж билээ.Гэвч энэ кинон дээр Монгол ёс байхгүй байгааг мэдрээд, Монгол ёс маань одоо ч гэсэн байсаар байгаан байна гэж бодсон шүү. Их л ёс төртэй гэгддэг япончуудын үйл хөдлөл хөнгөн хуумгай, мааш их инээдтэй харагдаж гүн гүнзгий суртал зузаан Монгол ёс маань ихээр үгүйлэгдэж байсныг хараад аргагүй л Монголоороо бахархаж байлаа. Муу киноны ганц сайн тал нь бидэнд энэ ухаарлыг өгсөн нь юм болов уу даа гэж бодлоо. Монгол үзэгчид киноны хамгийн нарийн нандин хэсэгт нь нирхийтэл инээлдэж байгааг харсан. Жишээлэхэд: 7-н жилийн дараа Тэмүжин Бөртэ 2-ын уулзаж байгаа хэсэг, Тэмүжин Бөртэг Мэргидийн гараас авах хэсэг, Зүчийн цогцсон дээр Чингисийн маш удаанаар ярзайн орилсон хэсэг зэрэгт инээлдээд л байсан. Япон үзэгчид энэ хэсэгт нь  уйлах юм болов уу. Ёстой мэдкүй.Энэ кинонд хөөрхий Нямгаваа гуай юу хийсэн юм бол доо????
Шалихгүй бодолтой өчүүхэн хэдхэн хүний мөнгө олох гэсэн жижкээн арга байсан юм болов уу даа гэж сэтгэлээ тайвшруулаад л, Японы соёлт үзэгчид бас бидний мэдэрснийг мэдрэх байлгүй дээ гэж найдаал үлдсэн. Аугаа их Шиба Рёотара, Курасава, Кобо Абэ, Соосэки, Кавабата Ясунари,Танизаки нарын уншигчид үзэгчид юм байна даа эрхбиш.  Монголын түүхийг ганц энэ киногоор.... байлгүй дээ гэж............
Мөн 1960-аад оны үед Италичуудын хийсэн Чингис хаан,түүний том хүү 2 Польшийг эзэлж авах эсэх дээр зөрчилдөж байгаа тухай гардаг нэг кино байдгийн байна.Гэтэл тэнд Польшийн бололтой нэг татвар эм Чингис хааны нуруунд хутгалан хөнөөж байхын.Энэ бас л их инээдтэй санагдсан. Сергей Бодровын Чингис хаан байна.Нөгөө хааныг маань амьтны торонд яс хэмлүүлээд суулгацан,Бөртэ хатан маань биеэ үнэлээд Чингисийг суллуулаад ч байх шиг.
Улс үндэстний түүхийг гуйвуулахад тухайн ард түмэн маш эмзэг ханддаг. Гэтэл манайхан даган баясаад сайн гуйвуулсан байна гээл шагнал гардуулаал энэ нэг л биш ээ.

Comments

2008-12-15 -

Бичсэн: Melody

Манайхан шал хэрэггүй юман дээр цээжээ дэлддэг мөртлөө босоод дуугарах юман дээр таг чиг суугаад, худлаа мушилздаг зангаа больмоор юм. Санал нэг байна!

. Шууд холбоос


2008-11-29 -

Бичсэн: gereltuya

Энэ киног үзээгүйч яг ийм гомдлын үг олон сонссоон. Дараа нь Эрдэнэбулган гуайн хийсэн киног ч сайхан болсон гэж итгэж байсийн. Би бас л үзээгүй ээ. Гэхдээ бас л муулаад байсан. Дараа хоёуланг нь үзэж байгаад л бичье.

. Шууд холбоос


2008-11-28 -

Бичсэн: xvv

Энэ бичлэгийг өөр хаа нэгтээ уншсан ч юм шиг??
Гэхдээ энэ киног яг анх хийлгэх гэж, Монголын түүх судлаж байсан эрдэмтдээс нь булааж аваад гэх юм уу, мөнгөтэй хүмүүс хийсэн гэж сонссон. Яг анх хийх санааг гаргаж байсан, зохиолыг бичсэн Япон хүн нь бол өөрөө яг Монголын түүхийг судласан хүн байсан, бас гол дүрд Монгол жүжигчин тоглуулах гэж байсан ч билүү... Тэгээд өөр найруулагч аваад огт түүхийг мэдэхгүй хүн Япон үзэгчдэд таалагдаж, илүү их мөнгө хийх гэж өөрийнхөөрөө сайхан бантан хутгасан юм шиг байгаа юм..

. Шууд холбоос


2008-11-28 -

Бичсэн: honzo

Өөрийн түүхийг өөрөөс өөр хэн ч үнэнээр өгүүлэхгүй шд

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 22 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax