Ангилал: 4-н мөрт
Үүрч яваарай гэж энэ жаргалыг
Бурхан надад бэлэглэсэн юм
Үймэрч байгаарай хааяа гэж энэ зовлонг
Бурхан намайг ухааруулсан юм
*** *** ***
Ганган машинтай тэр залуу
Гараараа даллаад өнгөрлөө
Гаригийн хаана чиг таарсан танихгүй чамд
Ганц хором ч болтугай таалагдсандаа баярлалаа
*** *** ***
Хачин их үймж байна сэтгэл
Нүйтэн салхитай нь хамт хүйт дааж
Хаялах цастай нь хамт хаялан
Хачин их шаналж байна зүрх
*** *** ***
Архи ууж асгартал уйлмаар санагдлаа
Ариун үнэр гардаггүйг нь санаад болилоо
Сархад шимж санаа алддагаа дарах гэлээ
Сайхан бүхнийг арчаад хаячихдагийг нь бодоод болилоо
*** *** ***
Бүлээн нулимас хацар эсгэнэ
Бүгээн гуниг сэтгэл зүснэ
Бүтэн зүрхнээс цус дусална
Бүдэгхэн харцнаас гуниг урсана