Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-08-08
Гарчиггүй

Ангилал: санаа бодол

Би угийн их сониуч хүн.Энэ блогийг бичиж эхэлснээс хойш энэ чанар маань улам бүр сэрээд сэдрээд хачин болж байнаа.Ер нь бол сэтгүүлч мэргэжил эзэмшчихээд юм шиншлээд гүйж явсан бол дажгүй байх байсан ч байж магадгүй л юм . За энэ олон юм нурших ч яахав гол зүйлдээ оръё доо.Улаанбаатарын энэ олон буудал hotel гэсэн сүржин нэртэй даржин газруудын талаар янз бүрийн юм олон хүний амнаас сонсоод л явдаг байлаа.Охид бүсгүйчүүдийг байрлуулан бараа товаар мэтээр зараад байж байдаг тэгдэг ингэдэг гээд л...Яг ямар үйл явдал болоод байдгийг нарийн сайн ойлгохгүй л сонсоод өнгөрөөд байдаг байснаа гэнэт дунд нь ороод үзвэл яасийн гэсэн этгээд бодол харван орж ирэхэд би гэдэг хүн нэг юм бодвол арга хэмжээ авч бүтсэн бүтээгүй хэрэгжүүлэхээс нааш санаа амардаггүй зантай хүн болохоор тэр дор нь ajildavna.mn рүү ороод хайтал буудлын ресепшин авна гэсэн зар үй түм.Хааш нь утасдахаа ч мэддэггүй үгүй энэ Монгол оронд маань ийм их ажлын байр байхад яагаад хийх ажил байдаггүй ээ гээд л ажилгүй суугаад байдаг байна гэж хүртэл бодлоо.
Тэгээд Шуурхай зар авч үзлээ дээ.Тэнд харин тэр зар маань арай цөөн байнаа.Тэгээд хэдийг сонгож байгаад утасдаваа.Ихэнх нь хүн авсаан гэсэн хариу өгөөд зарим нь хэдэн настайв л гэнэ царайлаг уу л гэнэ тэгж тэгж нэг газар очиж уулзах болов оо хөөрхий.Орой ажил тараад очиж уулзлаа.Цалин хэдэв гэж асуухад 100000 гэж байхийм.Энэ цагт ийм цалин гэж бас байдаг байх нь ээ.Нэг гараа 10000 гэж байнаа.За энэ сонин биш өөр юм сонирхож байгаа учраас оръё оръё л гэлээ дээ.Нөгөөдөр өглөө 11 гээд ир гэнэ.Тэр өдөр нь өчигдөр,жаахан хоолны хордлого болсноо далимдуулаад бие өвдөөд очиж чадахгүй нь гэж ажил руугаа утасдчихаад л нөгөө газартаа очлоо доо.Ингээд л зардаг бараа,оруулдаг өрөөнүүдийг нь хүлээж аваад үзэж тарав аа.2 давхар байшин юм.Дээд давхрыг нь 100000 -аар айлуудад түрээсэлдэг гэх...1 давхартаа буудал доод подволд нь саун ажилладаг юм байна.Муухай үнэр танартай бохир ч гэж...Өдөрт нь бараг юу ч хийсэнгүй өнжлөө.Манайхан Солонгосууд шиг өдрөөр амжуулдаг болсон гэх яриа худал болж таарлаа бас яахав.Өглөө очиход 2 өрөөнд нь хүүхнүүд унтаад л байсан,үгүй энэ хүүхнүүд лесби юм байхдаа гэж гайхаж байлаа.Үдээс хойш болоход нөгөө хүүхнүүд босоод гоёж аваад алга болов оо.Ингээд нэг хамгаалагч залуу Халзан гэдэг нэртэй,үйлчлэгч эмэгтэй бид гурав үлдлээ.Тэр хамгаалагч залуугийн ажилдаа дур сонирхолтой гэж...ингэж бич тэг ингэ гээд л ...бөөн багшаа...янз нь.Ингээд байж байтал 3-н хөөрхөн банди 18-19 тэй л байх орж ирээд тусгай үйлчилгээ байна уу гэж байна жаахан гайхаснаа өглөө ээлж хүлээлгэж өгсөн охин ойлгохгүй юм гарвал Халзаад хэлээрэй гэснийг гэнэт санаад Халзааг дуудаад хэлсэн байгаа л гэнэ,гадуур гарсан байгаа л,гэнэ удахгүй ирнэ л гэнэ.Нөгөө гарсан 3- хүүхнээ утасдаж дуудаад л нөгөө 3 нь инээлдэж хөхрөлдсөн аз жаргал баяр баясгалангаар цалгисан хүүхнүүд орж ирээд...Ингээд л эхэллээ дээ ямар цагаандаа гарсан эрээ цээргүй замбараа цадиггүй ёс журамгүй амьдрал тэнд байв аа.Хичнээн ч олон сайхан залуус орж ирэв.Мэддэг юм шиг л 3-аараа ирэх юм.Зарим нь бүр 2-оороо орж ирээд нэг эмэгтэйг аваад орох юм.Буудлынхаа өрөөнд цагийн 250000,саундаа массажист гэдэг нэрээр 35000 аар гээд л шажигнуулчихиймаа.Миний гар тэнд үзэг дэвтэр мөнгө 3-т л хүрснээс өөр юманд огт хүрээгүй байж аймшигтай бохир санагдаад дахин дахин дэмий л гараа баахан угаагаад байлаа.Урьд нь энэ 3-н зүйлд гар маань бишгүй л хүрдэг байсан даа.Арай ч ингэж өөрийнхөө гараас цээрлэж байгаагүй шиг билээ.Нэг халамцуу залуу дүүгээ дагуулж орж ирээд дүүд маань чи таалагдаад байна хэд вэ гэж надаас асууж байна бурхан минь хэрэггүй ээ дахин надад ийм үг бүү хэл сонсмооргүй байна гэж гуйхад нөгөө залуу уучлаарай аз жаргал амжилт хүсье гэж байнаа бас яахав.Нөгөө хамгаалагч залуу маань яг үнэндээ бол хүүхэн зардаг босс юм байна.Тэднийгээ ажлаа хий г,м ээр загнаж зандраад л бас нилээд ширүүн босс бололтойдог шүү.Үзээгүйгээ үзсэн нэгэн 24 цаг хар дарсан зүүд шиг шаналгаатайгаар өнгөрөн одож би гэдэг хүн авсан 10000 ч үгүй юмыг нь буруу зарсан уу мөнгийг нь буруу тоолсон уу бүү мэдээ өрөнд ороод саллаа.
Яг яасан гэхээр өглөө нь би юмаа тоолоод хүлээж аваа би дахин ирэхгүй гэж хэлэхэд жинхэнэ эзэн нь гээд 99094115 гэсэн утастай Ган-Эрдэнэ хэмээх өөртэйгээ адил бүсгүй заяатнуудаа зарж идсээр нилээд бондойчихсон хүүхэн цалин өгөхгүй эхний өдөр туршилт ч гэх шиг юм яриад л нөгөө мөнгөө тоолж үзээд дутуу байна л гэсэн.Өглөө болоход шөнөжин  машин шиг ажилласан 3 бүсгүй нэг оронд ороод нам унтаж орхидог юм байна.Би тэрийг нь хараад лесби энэ тэр гэсэн хачин юм бодож байсан байна лээ
Энд хэн нэгнийг буруутгаж зөвтгөх гэсэнгүй бодит байдал яг ийм байдаг юм байна гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцахаар үүнийг бичиглэвээ. Бодож байснаас дэндүү хар бараан зүйлүүд байдаг юм байна.Ах дүү 2 янхан авах гээд хамт явж байдаг юм байна,нэг эмэгтэйтэй 2 эр нэг оронд хэвтдэг юм байна.Адгуусан төрөл рүүгээ хэт хурдан дөхөөд байгаа ч юм шиг аймшигтай бодол төрлөө.Энд хамгийн эмгэнэлтэй нь манай цагдаа нар.Араас нь хүмүүс орох гээд очерлоод өрөө хүүхэн 2- нь хүрэхгүй болонгуут цагдаа дуудаад л гарах цаг нь болоогүй халамцуу залуусыг агсан тавиад гээд л эрүүлжүүлэх...Зардаг хэд зарагддаг 3 бол СБ дүүргийн хэдэн цагдаагийн судсыг бариад хамгийн зөв оношийг тогтоогоод яг таарсан эмчилгээг ягштал хийсэн байна лээ дээ.Ийм ажилдаа бид гаргууд юмуу эсвэл арганд орохдоо ийм амархан улс юм уу бүү мэдээ.Ямар ч л байсан бохир цагдаа нар Монголоор минь дүүрэн байна.Эрэлт ихтэй гүйлгээ сайтай бараа зардаг мафийн сүлжээ юм даг уу даа.Бас нэг зүйл нэмж хэлэхэд тэр дээд давхрыг нь 100000 аар түрээслээд амьдардаг айлууд яаж амьдраад байдаг байнаа огт ойлгосонгүй. Өглөө тэндээс гараад нэг телевизийн таньдаг хүн рүүгээ утасдаж хэлчихээд ажил дээрээ ирээд үүнийг бичин сууж байна.Ийм газар мэдээж ганц энэ биш хэдэн зуугаараа байгаа.Бидний цөөхөн Монголчуудад ДОХ,тэмбүү г,м-ийн аймшигт дайснууд заналхийлээд удаж байгааг хэлэх үү яана даа.Хүү-гийн бичсэн бэлгэвчний жижигхээн жижигхэн олон нүхнүүд  тодоос тод сэтгэлд хадаатай үлдлээ.Ингээд үүнийгээ "Амьдрал өөрөө гайхалтай"гэдэг хэлэх дуртай нэгэн үгээрээ өндөрлье дөө.

Comments

2008-08-17 - aimshig

Бичсэн: Czuka

аймшиг аймшиг xэлэx ч үг алга crying xүмүүсээ мөнгө тийм чуxал гэж үү !! xүн ажилтай эрүүл байxад амьдрал өөрөө сайxан шдээ 2идэxгүй xоосон xоноxгүй гэр бүлээрээ байx сайxан шүүдээ даанч монголд xүмүүсийг өмссөн зүүснээр нь xарж xарьцаж байна мөнгийг нэгдүгээрт тавьж байна xэр удаан энэ үргэлжлэx бол???

. Шууд холбоос


2008-08-09 - завхарсан юмаа

Бичсэн: amor

ийм л болчихоод байгаам да.

. Шууд холбоос


2008-08-08 -

Бичсэн: xvv

Нэг хэсэг америкийн кинон дээрээс л хардаг байсан шахам юмнууд... Ер нь бол бэлгийн замын халдвар асар их байдаг. ДОХ энэ тэр нь овоо гайгүй л байгаа юм байлгүй... гэхдээ л шинжилгээ хийлгээгүй бол тэгээд л илрэхгүй явж байгаад өөр нэг өвчнөөр чад хийж байгаа хүмүүс ч байгааг үгүйсгэхгүй шүү дээ. Дархлалын олдмол хомсдол буюу дархлал нь сулраад л ханиадаар ч чад хийчихэж болно... г.м.
Ер нь хүн бүр л бодолтой, ухаантай байх хэрэгтэй. Нийгэмд мэдээж хар заваа зүйл зөндөө л байна. Хүчээр бүгдийг нь хуулиар зохицуулчихна гэж байхгүй. Өөр өөрийгөө лав хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Үр хүүхэд, өсвөр насны залуустаа л энийг сайн ойлгуулж байх юмсан даа...

. Шууд холбоос


2008-08-08 - Сэтгэгдэл

Бичсэн: Дарс

яалтай ч билээ.. 

Зассан: Dars хэзээ: 2008-08-08 06:16

. Шууд холбоос


2008-08-08 -

Бичсэн: gereltuya

Өнгөрсөн жил бичилд нэг баар ажиллуулдаг хүн болоод түрээсэлсэн юм. Гэхдээ амжилт олоогүй. Яаж олсон мөнгө тэрүүгээрээ л гардаг юм билээ. Яг чиний бичсэнтэй ижил хоёр давхар байшингийн хоёрдугаар давхарт нь буудал, нэгдүгээр давхарт нь баар, дэлгүүр ажилладаг ухаантай. Буудалд нь 16-17 насны гурван охин амьдардаг, ажилладаг. Цагаар явдаг, мөнгө сайн олдог гэж ирээд л ярьдаг байсан санагдана. Нэг охиных нь ээж хороололд гоо сайхны барааны лангуутай гэсэн. Байсгээд элдэв янзын бараа авчираад аваач гээд хэвтчихнэ. Орж гарсан эр сүвтэй болгоныг татаж чангаана. Гэртээ хариад сургууль, соёлд суугаач гэхээр яршиг, найзуудтайгаа хамт байх сайхан гээд байдаг байсан. Буудлынх нь эзэн хоёр настай хөгшин байж билээ. Тэндээ нэг өрөөнд нь амьдардаг. Надад бол хөгшин настай хүмүүс тийм аймаар бузар, булай юмны хажууд амьдраад, ажиллаад, хүүдүүдийг байрлуулаад *харилцан ашигтай хамтран ажиллана* гэдэг утгагүй санагдаж байсан. Заримдаа хөл гарыг нь хуга цохиод гэрт аваачаад өгчихмөөр санагддаг байсан ч тэд энэ амьдралдаа жаргалтай сэтгэл хангалуун байна гэж бардамхан алхдаг байсан...

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 66 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax