Ангилал: Шүлэг
Бодол сэтгэлээс минь гардаггүй
Бороон дараах мөөг шиг
Боломж л гарвал сэтгэлд ургасаар
Салдаггүй дээ салдаггүй
Санаанаас ер гардаггүй дээ
Сайн нь ч саар нь салдаггүй
Сэтгэл зүрхийг эзэгнэсээр
Явдаггүй дээ явдаггүй
Ямбалж эрхлэн зүүгдсээр
Яавал их тамлах вэ гэх шиг
Янзтайхан инээн хургасаар