Ангилал: Шүлэг
Хэн нь ч хамаагүй түүнийг минь ав
Хэрэгтэй хүн шүү тэр удам сайтай эрээ
Өглөөний нар өөрийнх нь дээрээс манддаг юм
Өө чи нөмөр гэрлээр дутахгүй
Ирэх нэгэн өдөр миний биш чиний уруулыг үнсэх тэр
Их өгөөмөр байгаасай
Марталт гэдэг хуучны пянзыг
Магад зүрхэнд чинь бүү чихруулаасай
Сонсоход тээртэй уярахад тээглэм нэлээд уйтай
Солиотой дурлалын эзнээр сонгогдох дуртай эр шүү