Ангилал: санаа бодол
Цаг сайхан байхад барилгачин байгаад,эдүгээ гаарийчин болсон нэгэн: "Хамаг барилга байгууламжаа хужаа нараар бариулахаа больж,хар архичид болж хувирсан Монголынхоо хэдэн барилгачдыг ажилтай амьдралтай,болгож өгөөчээ"хэмээн уйлан хайлан ярьж байсан тухай сонсож байснаа санаж байна.Барилгачин ангийг хужаа нараар бус Монгол залуучуудаараа бүрдүүлбэл илүү ирээдүйтэй ашигтай юм биш үү.Ингэж хэлэхээр өөдөөс Монголчуудад орчин үеийн барилгын мэдлэг чадвар байхгүй.Монгол залуучууд архи ууж хулгай хийхээс өөр чадах юмгүй болсон гэсэн үг л сонсох болжээ.Бид иймдээ тулсан гэжүү. Миний бодлоор бол:Хужаа нарыг овоо хэдэн ногооноор цалинжуулдаг л байж таараа.Энэ мөнгийг лааз өшиглөж яваа түм буман ажилгүй залуусын карманд орж байвал дээр санагдахийн.Эртний өвгөдийн маань "Хүний нохой идэхээр өөрийн нохой ид"гэдэг үг байдаг байхаа.Ядуу нэн ядуу гэсэн ангилалд багтаасан айлын хүүхдүүдийг төрийн нэрийн өмнөөс үнэгүй сургалтанд хамруулж,аав ээжийг нь барилгын ажилд оруулж хужаа нарын гар дээр тавьдаг өнөөх ногооныхоо талыг нь ч болсон чулуудаж өглөө оройд нь унаагаар хүргэж өдөрт ганц таваг шөл талхтай хүртээчдэг болчихвол ямар вэ?Ажиллахгүй гэж үү?Хүний гараар хэдий хэрийн настай хир найдвартай эд бариулж байгаагаа бид мэдэж байгаа бил үү.Хэн бидэнд баталгаа өгөх вэ?"Явах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй" гэж нэг үг байдаг даа.Бид гадны хүн ажиллуулчихаад өөрсдөө нэг л жаргасан дүртэй хүмүүс гар хөлөө хумиад суугаад байдаг.Гэтэл тэр хирээрээ мэдэх ч юмгүй чадах ч юмгүй ангайсан залхуу арчаагүй дорой болсоор...Ингээд Монгол залуусаа ажиллуулбал ядаж нүдэнд орсон хог шүдэнд орсон мах шиг дургүй хүргэдэг хужаа нарын тоо ч цөөрч бидний өдөр тутмын стресс ч багасахсан даа.