Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-09-22
Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд

Ангилал: болсон явдал

Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь Монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингисийн супер ген байлаа.Монголчуудын эзэлж байсан улс орны эрчүүдийн 7хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай эр удмаа дагадаг хүчирхэг амьдрах чадвартай гень Монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингисийн гень гэж нэрлэн гайхан судалж байлаа.
Энэ сенсаци намжиж амжаагүй байхад Монгол бүсгүйчүүдийн генийн судалгаа дараагийн бүр ч илүү сенсаци болон тарж Европыг шоконд оруулж эхэллээ. Үлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бүсгүйчүүдээс оллоо.
Үүнийг тайлбарлахын тулд Амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу.МЭӨ 5-2-р зуунд эртний Грек Ромын гүн ухаантан түүхчид Гередот Платон Аристотель нарын баримт түшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан.Дан ганц хүүхнүүд амьдардаг Амазон улс.Хатан хаан цэрэг арми хүн ам нь бүгд хүүхнүүд.Зүгээр ч нэг хүүхнүүд биш түүхэнд хэнд ч ялагдаж үзээгүй хатуу дошгин дайчин эрэмгий эрх чөлөөт бүсгүйчүүдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа үржиж төлжих хэрэгтэй болохоороо хөрш улс орнууд руу уулгалан дайрч эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог,эрэгтэй хүүхэд гарвал бас устгадаг заншилтай байлаа.Амазонууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин эрэмгий байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон авдаг байсан гэх яриа ч бий.Аристотелийн шавь Македоны агуу их байлдан дагуулагч Александр бүх Балкан, Газар дундын тэнгисийн орнууд, Энэтхэгийн хойд хэсэг,Бага Азийг огт ялагдалгүй эзэлж чадсан ч гэсэн Амазон улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг.Гэтэл энэ бүхэн домог биш бөгөөд үнэхээр түүхэн үнэн байсныг Европын түүхчид археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бүсгүйн магадгүй хатан хаадынх нь булшийг олж шарилаас нь дээж авчээ.Тээд өмнөх бүх үеийн түүхчид шиг домогт Амазонуудын эрэлд гарч Европ Балкан улсуудын бүсгүйчүүдийн ДНК-тай харьцуулж үзсэн боловч таарч тохирсонгүй.Үнэхээр л түүхэнд бичсэн шиг Амазон бүсгүйчүүд алга болжээ.Гэхдээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөө аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ.Тээд Германы генетикчид түүхчидтэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шүүсээр Амазонууд Төв Азид,тэгэхдээ Монголд нүүн очсон байх магадлалтайг олж тогтоожээ.Өнгөрсөн зун Германы Төв телевиз генетикчид түүхчдийн баг Монголд иржээ.Тэгээд асууж сурагласны эцэст Монголын говьд Амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бүсгүйчүүд илүү олон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очоод охидтой айлыг сурагласаар нэгэн айлд очиж гэрийнхэд нь учир байдлаа хэлээд хониндоо явсан охиныг ирэхэд нь цусны дээж авчээ.Харин Германд буцаж очоод Монгол охины ДНК-г Амазон хатан хааны ДНК-тай харьцуулж үзэхэд  99,99 хувийн магадлалтай тохирлоо.Эртний сударт өгүүлсэн түүх үнэн болж эр хүний эрхэнд орж байгаагүй домогт Амазонуудын үр удмыг Монголын говиос оллоо.Германы энэ шинжилгээний баг бүх аялал судалгааны явцаа Германы Төв телевизтэй хамт  баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь генетикийн судалгааны хамгийн сүүлийн дуулиан тарьсан нээлт болон бүх Европыг гайхшруулаад байна.
Үе үеийн түүхэндээ эрх чөлөөтэй бардам омголон явсан Монгол бүсгүйчүүд төр барьж байсан нь ч цөөнгүй.Сорхагтани бэхи,Турхина хатнаас авахуулаад дараагийн хаан хурилдайгаар сонгогдтол төр барьж байсан.Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн хатан л бүх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж дотоодын дайн тэмцэлгүй жаргааж байсан.Монгол алтан ургийн хаад Их говийн урд хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас үеийн үед хатан буулгаж явсан нь ч түүхэн гүн утгатай байсан бишүү?Хонгирад олгонуд овгийхон одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ.Монгол угсаатан үеийн үед тоогоор цөөн боловч олноос дутахгүй дайчин хүчирхэг явсаны нэг нууц ч энэ биз.Одоо ч Монголын нийгэм эдийн засаг нийгмийн хүнд ачааны илүүг нь биш гэхэд хувь дутахгүйг нь Монгол бүсгүй өргөж явна.Эртний түүхийн омог бардам эрх чөлөөт Амазонуудын удамт Монгол бүсгүй өнөөдөр түүх генетикийн тайлагдашгүй нэгэн оньсого амьд домог болон зогсож байна.Ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнт ухаан төгс Монгол бүсгүй таны өмнө гүнээ мэхийнэм.

Б.Болдсайхан эмч
2007-06-28

PS:Гайхамшигт Амазонуудыг эрхшээх заяа чадал Монгол эрчүүдэд л байдаг юм байна доо.

Comments

2013-11-18 -

Бичсэн: Зочин

болдэрдэнэ гуай тэр охин чинь Өлгиин хөдөөнии казах охин байсйшүү дээ

. Шууд холбоос


2012-12-29 -

Бичсэн: Зочин

gaihaltai bi eniig l haigad bsan ym amazoni talaar ih sudalj vzsn mongol emegteichudiin tlar uneheer ghaltai hlehj ug alga

. Шууд холбоос


2011-04-28 - minii eej amazon emegtei

Бичсэн: цамка (зочин)

bi eejiigee dandaa bvh l yumiig yagaad ingej sain hiideg gedgiig n odoo l oilgoj bna aaa...
minii eej emee elents emee bvgd l gobi nutgiin uuguul hvmvvs ...minii ijii er hvnii ch ajiliig emegtei hvniihee bvh l ajiliig neg ih tovoggvihen hiichdeg bas setgeliin tesver tevcheeriig n yutai ch zvirleshgvi tiim l saihan hvn

. Шууд холбоос


2011-04-22 -

Бичсэн: Зочин

алга ташилт

. Шууд холбоос


2008-09-22 -

Бичсэн: gangaa

Монгол бүсгүйчүүдийн тухайд бас л гайхалтай байгааздээ залуумнээ

. Шууд холбоос


2008-09-22 -

Бичсэн: xacap

маш зөв онож хэлжээ.
ер нь эр хүн өөртөө итгэлтэй, бардам, амьдралд хайртай байх ёстой. бодоод байхад ийм занг эрчүүдэд байгалиас илүү заяачихсан юм шиг.

Эр хүн амьдралыг авч явах, удирдан чиглүүлэх гол ноён нуруу гэдэгтэй санал нэг байдаг.

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 43 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax