Ангилал: хувийн тэмдэглэл
Сүүлийн хэдэн өдөр блогтоо бичлэг оруулж чаддагүй нэг л их завгүй хүн....болчлоо.Амралтын өдрүүдээр ангийнхантайгаа багштайгаа амралтанд яваад 2 өдөр их л сайхан өнгөрлөө ш дээ.Төгссөнөөс хойш ингэж олноороо уулзаж байгаагүй болохоор гоё байсаан.Оюутан цагийн хөгжилтэй сонирхолтой явдлуудаа ярьж ээрч мууртлаа инээж хөхрөөд л...Хамгийн аймаар нэг зүйл болсон нь би гэдэг хүн архи уучаад машин бариад тойрог дээр хэт хурдтай явжийж амий алдах шахлаа ш дээ.Архи гэдэг ундаа ч хатуухан ундаа даг шүү.Бас нэг хачин юм болсныг хэлэхгүй өнгөрч болохгүй нь ээ.Манай ангийн нэг банди эхнэрээ дагуулж ирсэн хирнээ түүнийхээ хажууд "Би Г-д хайртай байсан,одоо ч хайртай"гээд намайг бүр эвгүй байдалд оруулаад...Ингэж болдогиймуу.Сүүлдээ түүнтэйгээ муудах ч биш хэцүү юм боллоо ш дээ.Олзуурхууштай нэг санал гарсан нь данс нээж ангийн сантай болоод зун болгон эх орныхоо үзэсгэлэнт газруудаар явж амрах мөн хэн нэгэнд асуудал гарахад сангаасаа тусалж байхаар дуу нэгтэй шийдлээ.Энэ бас бусад анги хамт олонд ч гэсэн хэрэгтэй санал байлаа.Агаар салхинд анги хамт олонтойгоо зугаатай хөгжилтэй их л сайхан амарлаа даа.Ийм сайхан өдрүүд олон байх болтугай.