Ангилал: Шүлэг
Аав ээж алаг үр амрагханаа
Аргадах юм би
Хорвоо ертөнц хувь заяа хэлтгий тавилангаа ч
Аргадах юм
Аргасан гашууныг нь аргадан зөөллөхөөр
Амьдралын бартааг нь ч илбэн арилгахаар
Алаг энэхэн хорвоод
Алдхан бие минь төрсөн гэж үү
Бурхан багш буг чөтгөрийг ч
Бүгдийг би л аргадах юм
Буруу нь зөвдсөн буурал энэ хорвоод
Буруутай нь ганцхан би гэж үү