Ангилал: Шүлэг
Өнгөрсөн бүхэн эргэж ирэхгүйӨнө мөнхөд алсын алст хаягдсан
Өнгө гэрэл хар сүүдэр харнхуй
Өвчин зовлон жаргал цэнгэл
Өчнөөн их цөхрөл гомдол бухимдал
Өнөөдөр надад огт хамаагүй ээ
Улирсан цаг учирсан гай зовлон
Уйтгар гуниг урсгасан нулимас
Унагасан үг алдсан хайр энэ бүхэн
Уужимхан хорвоод амьд буй надад огт хамаагүй ээ
Өнөөдрөөрөө би бахархаж өнөөдрөөрөө би бахархана.
Өнгөрсөн бүхэн эргэж ирэхгүй
Өнө мөнхөд алсын алст хаягдсаан