Ангилал: хүнийх
Ууган хүүхдийн зан төлөв
Дүү төрөх хүртэл ууган хүүхэд эцэг эхийн онцгой хайр халамжинд өсдөг бөгөөд гэр бүлийнхээ уламжлал дэг журмыг өвлөн авдаг байна. Харин дүү төрснөөс хойш эцэг эхийн зүгээс тавих анхаарал сулардаг тул насан турш энэ алдагдсан байр сууриа эргүүлэн авахыг оролддог. Тийм учраас эрх мэдэлд тэмүүлэх сэдэл ихтэй хүмүүс болдог. Ууган хүүхэд гэр орны ажил дүү нарыг зохицуулах үүрэг хүлээдэг учир захиргаадах зан чанартай болдог гэнэ. Гол онцлог нь эцэг эхийнхээ залуу байхад төрдөг учир залуу хүний эрч хүч сэтгэл хөөрлийн шинж ууган хүүхдэд хадгалагдан үлдэж оюун ухааны хөгжлийн түвшин нь бусад хүүхдээс өндөр байдаг юм байна.
Дунд хүүхдийн зан төлөв
Хоёр гурав дахь хүүхдээс эхлэн эцэг эхийн анхаарал халаиж сулардаг тул дунд хүүхдүүд харьцангуй эрт биеэ даадаг болж эрт хэл болон хөлд ордог байна.Дунд хүүхэд ах эгч дүү нартай зэрэг 2 төрлийн харилцаанд ордог учраас харилцааны ур чадвар илүү төлөвшиж дипломат зан чанартай болдог ажээ. Дунд хүүхдийн зан чанарын гол онцлог нь аав ээжийн анхаарлыг өөртөө татахын тулд ах эгчтэгйээ барьцсаар атаач нэр төрд дуртай болдог гэнэ шүү.
Отгон хүүхдийн зан төлөв
Гэр бүлдээ хамгийн бага нь учраас эцэг эх ах эгч гэх мэт гэр бүлийн бүх гишүүдийн хайр анхаарал дунд өсдөг.Хүмүүжилд нь эцэг эхээс илүүтэй ах эгчийн нөлөө хүчтэй байдаг. Ах эгчийн зүгээс ирэх захиргаадалт дарангуйлал хүчтэй бадйг тул эрх чөлөө хараат бус байдлыг эрхэмлэдэг болж өснө. Отгон хүүхдүүд эрсдэл бүхий спорт хоббигоор хөөцөлдөх дуртай. Сул тал нь өөрийгөө хянах чадвар тааруу.
Ганц хүүхдийн зан төлөв
Айлын ганц хүүхдэд ах эгч гэх мэт гэр бүлийн бусад гишүүдийн зүгээс ирэх нөлөөлөл байхгүй тул эцэг эхтэйгээ адилсаж эрт хэрсүүждэг байна. Мөн олон хүүхэдтэй айлын хүүхэдтэй харьцуулбал эмх журам их сахидаг хувийн хариуцлага өндөр тооцоотой хүн болж өсдөг юм байна. Сул тал нь өөрийгөө бусдад илэрхийлэх харилцааны ур чадвар дутмаг байдаг.