Ангилал: хувийн тэмдэглэл
Намрын намарт л аав ээж бид хэд жимс түүхээр ууланд гардаг тэр цаг саяхан мэт.Нэг л их ажил хэрэгч хүмүүс майхан сав тогоо шанага хоол хүнс бэлдээд л долоо найм хоногоор жимсэнд ....Тийм их жимс хэрэгтэй байгаа юм шиг л...Гэхдээ тэр цаг бидэнд хичнээн сайхан амралт болдог байваа.Манайхан бүгд маш сайн жимсчид.Нэрс л түүнэ бусад жимсийг тоохгүй ээ.Аравтын бидон бариад л цэнхэртсэн нэрсэн дунд сууж авна даа. Шувуудын жиргэх,модны шуугих,уулын бяцхан горхины шоржигнох чимээ одоо ч хүртэл чихэнд сонсогдох мэт.Би хамгийн залхуу муу жимсчээн. Жаахан түүж саваа дунд нь оруулж аваад түүнийгээ атга атгаар нь идээд л нүдээ аниад байгалийн тэр гайхамшигт хөгжмийг сонсоод хэвтээд байна даа.Нэг удаа тэгээд хэвтэж байтал аавын ажлын газрын бид хамт явж байсан юм 2 эгч гэнэт аймшигтай чангаар аавын нэрийг дуудаад л орилоод эхэлсэн.Би бүр гайхаад хэсэг хэвтэж байснаа яасан бэ гээд өндийгөөд ирсэн чинь нөгөө 2 эгч орилоод л цаашаа гүйдэг байна ш дээ.Хүүе яасан юм бэ?гээд би сандраад босоод иртэл ум хумгүй бүдэрч унан тусан гүйгээд алга болсон гэж байгаа.Тэгсэн би тэгж хэвтэж байгаад унтсан байсан юм байна л даа Дөхөж ирээд намайг дуудахад нь сэрэхгүй нам унтаад байсан чинь тэр 2 үхчихсэн байна гэж бодоод аавыг дуудаад намайг босоод ирэхээр бодвол чөтгөр болчихож гэж бодсон юм шиг байгаан.Дараа нь яриад бөөн инээдэм.Одоо ингээд намар болоход тэр цагаа өөрийн эрхгүй дурсах юм даа.Бид ямар ч завгүй тэгсэн хирнээ ямар ч үр бүтээлгүй ер нь яаж л амьдраад байгаа юм бэ дээ бүү мэд.
Цэцэг нь хүртэл эмээр амилдаг
Цэвэрхэн хөрст нутагтаа би очмоор байна
Жимс нь хүртэл бордоогүй ургадаг
Модот уулаа би хармаар байна
Манай нутаг нээрээ гайхалтай сайхан шүү.Ажил амьдрал энээ тэрээ гэсээр байтал нутагтаа очиж чадахгүй хэдэн намрыг үдлээ.Энэ миний л муугийнх байх даа.