Ангилал: хувийн тэмдэглэл
Зиаг шинэ жил болох гээл. Зав зай багатай ч гэлээ та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэж хэдэн үг бичмээр санагдаад байхымаа. Яг бичих гээл суусан чинь оюутан болсоны анхны шинэ жилийн үдэшлэгэн дээр ангийн хөвүүнд алгадуулж байсан маань санаанд ороод.... Ингэсийн. Манай ангийн хамгийн намхан нэг хүү шинэ жилээр алиалагч болсын. Мэргэжлийн жүжигчин шиг бүгдийг нирхийтэл инээлгээл анхаарлын төвд.....Намхаан намхан надтай зэрэгцэхээрээ миний мөрнөөс дээш гарахгүй. Тэгсэн тэр намханаа мэдэхгүй намайг бүжгэнд урихгүй юу. Би чамтай бүжиглэхгүй гээл бодвол нэлээд шоолсон байх. Тэгсэн гэнэт л гараа далайж далайж байснаа л хацар дээр алга нь буудымдаа. Гэхдээ том далайсан ч гэсэн буухдаа зөөлхөн буусан л даа. Жинхэнээсээ алгадаагүй гэсэн үг. Гэсэн ч гэсэн тэр танхимд байсан бүхэн хараал алиалагчийн үйлдэл болохоор тэгсийм уу эсвэл тийм инээдтэй харагдаад байсымуу бүү мэд бүгд инээлдээл, өвдөөгүй хирнээ яагаад ч юм миний нулимс гарч, би гүйж гараал тэр чигтээ яваад өгсөн. Дараа нь нөгөөх чинь уучлал гуйгаал би тоглож байсымаа хүн инээлгэх гэж л тэгсийн миний буруу гээл далан таваар бууж өгсөн ч гэсэн би түүнтэй дуугарахгүй зөндөө удсан даа. Мартагддаггүй шинэ жилүүдийн маань нэг гэхүү дээ гэснээс энэ жилийн шинэ жил сайхан байноо яагаад гэвэл цастай болохоороо. Ноднин уржнан чинь цас байхгүй болохоор нэг л тийм санагдаад байсан. За тэгээд сайхан баярлаарай, шинэ ондоо азтай хийморьтой,эруул энх, гоо үзэсгэлэнтэй сайн сайхан байгаарай гэж өчүүхэн миний зүгээс ерөөе.