Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-08-19
Ангийн минь анд

Ангилал: хувийн тэмдэглэл

Манай ангийн Тулгаа гээд жижигхэн бор хөвүүн, сахилгаагүй ч гэж жигтэйхэн нэгэн.Манай ангид эхний 2 курст суугаад дараа нь өөр сургууль руу шилжээд явчихсан ч бид бас мартдаггүй уулзахаараа урьдагийн.Сая ч мөн манай ангийнхан уулзах гэж байна ирээрэй гээд тэр ч яахав дуртай ирэхгүй юу.Тэр маань нилээд өөрчлөгдөж биерхүү ч гэмээр нилээд том болсон бага зэргийн буурь суух маягтай болсон байхийн.Гэхдээ л нөгөө багын зан бараг л хэвээрээ алиа марзан юм ярьж бусдыг инээлгээд л...Одоо юу хийж байгааг нь сонирхлоо.Нэг барилгын компанитай бас эмульсны үйлдвэртэй гэнэ,яахав давгүй л явж байгаа юм байна гээд нэг их анзаарсан ч гүй.Гэнэт түүний гарын арьсыг хараад бүр гайхаж хоцров.Гар нь бүр нил сорви,аягүй муухай харагдаж байлаа.Ингээд:Гар чинь яацын бэ?
-Энэ урт түүх ээ
-Хамаагүй ээ найз нь сонсмоор байна.
-Энэ үйлдвэрийг анх байгуулах гээд Хужаагийн эмульсны үйлдвэр дээр очоод нэг залуухан инженерийг нь найраад тохирсон мөнгийг нь өгөхөөр болоод патентыг нь хулгайлуулсан чинь яг гаргаж байгаад эзэнд нь баригдчиж.Ингээд л тэр хужаа эзэн, патент хулгайлж байгаа монгол залууг барьж аваад маш их хэмжээний мөнгө нэхээд байдаг.Дөнгөж нэг юм эхлэх санаатай явж байгаа залууд тэр хэмжээнийх нь мөнгө байдаггүй ар гэртээ  зээл мээл юу байна аргал гэж хэлчихээд сууж байтал хужаа эзэн мөнгөө иртэл манайд ажилла гээд л үйлдвэрийнхээ гүнд оруулаад хаясийн байна л даа.Тэр үед тэр мөнгө төгрөг нь ч мөд бүтдэггүй нөгөөх маань тэнд өглөө 7 цагаас орой 8 хүртэл эцэж цуцталаа 45 хоног тэр аймшгийн үйлдвэрт хар ажлыг нь хийж нэг ёсондоо барьцаанд байсийн байна л даа.Тэгж ажиллаж байх хугацаанд гар дээр нь хордлого шиг улаан юм гарч эхлээд идээлээд аймаар болж эдгэхдээ ийм сорви үлдсэн юм байх.Тэр маань жаахан сэргэлэн толгой 45 хоног тэнд нь ажиллах хугацаандаа тэр үйлдвэрийн бүх л нарийн ширийнийг андахгүй мэддэг болж ирээд нөгөө үйлдвэрээ нээсэн гэнэ.Одоо яах вэ дээ.Хужаа эзэн дараа сонсоод ирж уулзахдаа чиний зүтгэл, ой ухаан,хөдөлмөрч дайчин байдлыг чинь үнэлье гээд патентаа ашиглахыг зөвшөөрсөн гэнэ.Гайхалтай ангийн андаараа маш их бахархлаа.


Comments

2008-08-19 - Сэтгэгдэл

Бичсэн: xvv

Та нар намайг Хятадуудад дуртай болгох гэж албаар ингээдайнуу? laughing
Аа муусайн хэдэн түмэн хужаа нар дотор ганц нэг гайгүй нь байгаа л байх. Тэртэй тэргүй мэддэг болчихсон юмыг патенттай патентгүй л ашиглах л болчихсон юм чинь гээд л өгөө биз дээ. thinking

Нээрээ Тулгаа мундаг юмаа. happy

. Шууд холбоос


2008-08-19 -

Бичсэн: хундага

ккк.. ойлгоогүйдээ асуусангүй л дээ.

патентийг нь хулгайлах гэж очсон этгээдийг хэсэг ажиллуулж үзээд, боломжийн ажиллахаар нь патентаа үнэгүй хэрэглэхийг зөвшөөрсөн тэр хятад ч гэсэн гайхалтай санагдав.

. Шууд холбоос


2008-08-19 -

Бичсэн: gangaa

Тийм ойлгомжгүй болчиж уу.

. Шууд холбоос


2008-08-19 -

Бичсэн: хундага

монгол нь гайхалтаймуу, хятад нь гайхалтаймуу?

. Шууд холбоос


2008-08-19 -

Бичсэн: gereltuya

Зорилготой, түүндээ хүрэх сэтгэлийн хаттай байна гэдэг сайхан юмаа. Олон олон монгол залуус Тулгаагийн адил амьдарч л яваа. Тэдэнд бүгдэд нь талархал дэвшүүлье. applause

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 62 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax