Марко Сильвестр гэгч нэгэн Улаанбаатарыг ингэж тодорхойлжээ. Түүний www.effedieffe.com сайтийн Asia/Africa буланд нийтэлсэн "Америкжсан монгол" нийтлэлийг хүргэж байна. Харамсалтай....
"Америкжсан монгол"
Уншигчидаа та бүхэнтэй алс холын маш нууцлаг (маш нууцлаг ч гэж дээ чааваас) Монголоос мэндчилж байна. Товчхон хэлэхэд өнгөт арьстнуудын хувьсгалын шижгийн үр болсон нөгөө л нэг Америкийн колони Монгол орныг Оросын цээжнээс таслан янкчуудад гэхээс илүү монголчуудад хамаг машин тэрэг, хоол унд, электрон бараа пивийг нь хүртэл хангаж өгдөг Солонгос болон Япончуудад идэш болгон өгсөн Монгол орноос мэндчилье.
Монгол бол Хятад орноос шал өөр, Орос болон Солонгост ичгүүртэйгээр зарагдсан орон (гэхдээ үүнд нэг сайн шалтгаан бий), дээр нь монголоор нэг монгол нэртэй мөртлөө америк-янк даргуудтай банкууд, жишээ дурьдахад л ХААН банк, зоос банк, голомт банк байна. Эд нар нь хараад байхад 50 метр тутамд мөнгө түгээгч автоматтай, тэд нь 19 цаг, 21 цаг, бүр шөнийн 00 цагт хүртэл ажиллана. (дээр нь бүр бүхэл бүтэн салбар нь, дотор нь хэдэн хөөрхий ажилчид нь шөнийн 03 цаг хүртэл ажилладаг гэнэ)
Америкжсан мэдээллийн хэрэгслүүд
3 сая гаруйхан хүнтэй байж бүр хэдэн арван сонин сэтгүүлүүд байдаг. Тэд нар нь бүгд монгол хэл дээр, ихэнх нь дандаа улс төрийн хов жив бичнэ. Зарж байгаа сонинуудых нь дунд эмэгтэй хүний зөвхөн хөх бөгсөөр зогсохгүй эрхтэнийг нь хүртэл ил гаргасан эротик зурагнуудыг их л бахархалтайгаар тавьсан харагдана. Мэдээж анхаарал татахын тулд шүү дээ.
Англи хэл дээрх сонингууд
Би UB Post болон Mongolian Messenger 2 сонин худалдаж авав. Эхний хуудас дээр нь маш томоор авлига, мафийн тухай мэдээллүүд байна. Хэдэн хоногийн өмнө тааралдсан нэг монгол сонины зурагчин залуу надад тоглоом маягаар "тэр англи хэл дээр бичсэн сонинуудыг уншаад хэрэггүй, яагаад гэвэл тэр сэтгүүлүүд гадаадуудад зориулж бүх юмыг арай зөөлхөнөөр бичдэг" гэж хэлж билээ. Тэгэхээр жирийн монгол сонин дээр юу гэж бичдэгийг бодохоос ч айж байна. Жишээлбэл, UB Post дээр бүхэл бүтэн засгийн газраа хулгайч гэж бичсэн байна. Одооны байгаа ерөнхий сайд нь (М.Энхболд) авлига авсан, эх орноосоо урвасан гээд мөрдөгдөж байгаа, гэхдээ засгийн газрын гишүүний эрх дархаа эдлэн одоо болтол зүв зүгээр яваад байгаа бөгөөд энэ нь бас л гадаад орнуудын балиар нөлөө гэнэ.
Америкжсан хоол
"Гуанз", "бууз" гэгдэх ихэнх хоолны газрууд нь одоо бол ‘fast food' (энийгээ англиар бичнэ, пицца юм уу гамбургерийн зурагтай) болсон ч гэсэн нөгөө л нэг хөгийн хоолоо, нөгөө л нэг нурж ойчих гэж байгаа 4 хананыхаа дунд нөгөө л ikea-гаас авсан ямбий тавилга дээрээ суулгаж идүүлнэ.
Телевиз
Бүр арай дэндчихсэн, ичмээр их гадаад кинонууд л байдаг. Олон хитүүд (Рэмбо болон дандаа тиймэрхүү кинонууд) монголоор орчуулсан юм уу эсхүл шууд англи хэл дээр доороо орчуулгатайгаар, хааяа нэг гайгүй оросын шөнө гардаг кинонууд (Тарковьский юм уу, Эйсинштейн ч юм уу) гаргана. Дээр нь новшийн хэдэн "зугаатай" нэвтрүүлгүүд эхэлдэг (манайхаар бол "Азын дугуй"-тай адил юм уу даа, бас монголжуулчихсан өөр өөр хөгийн нэвтрүүлгүүд). Хөтлөгч хүүхнүүд нь гэж бараг шалдан бандаштайгаа, янхан шиг будчихсан, тэд нарын өмнө нь оролцож байгаа пиджак зангиа өмссөн залуучууд нь өөрсдийгөө хамгийн өрөвдлийн гэдгээ харуулах мэт зогсоно.
Хувцаслалт
Одоохондоо би учрыг нь ердөөсөө ч олоогүй байна, ягаад хувцасны дэлгүүрүүд нь бүгд "Lombard" гэсэн бичигтэй юм болоо?! Манай "Lombardia" мужаас гаралтай юм уу бүү мэд. Ер нь Итали фермийн оригиналь хувцас маш өндөр үнэтэй олддог. Тийм болоод ч тэр үү монгол охидууд нь дэлгүүрүүдийн ветринад тавьсан олигтой фермийн ч биш бүр үнэн мяа фермийн (зүгээр нэг Diesel, Lotto, Puma гэх мэт) хувцас харчихаад шүлсээ гоожуулаад зогсож байгаа харагдана. За Prada, Gucci гэх мэт фермуудыг ярьсаны ч хэрэг байхгүй, энд байх ч үгүй. Баянгол зочид буудлын нэг давхарт магадгүй л дээ ганц хоёр юм. Баянгол зочид буудал нь өөрсдийгөө хамгийн дээд зэргийн зочид буудал болон монголын хамгийн анхны диско нээсэн гэж рекламддаг ч гэсэн тэнд байгаа юм нь янхан гадаадуураар дүүрэн нэг тийм газар.
Тээвэр
Хааяа нэг тавиад оны оросын ямбий автобуснууд харагдана. Бусад ихэнх автобуснууд нь солонгосын гялалзасан тэрэгнүүдээр солигдсон байна.
Машин тэрэг
Амьдралдаа ийм их жийп, том машинаар дүүрэн хот хараагүй. Машинуудын бараг 40 хувь нь голдуу Nissan, Suzuki, Toyota гэх мэт япон жийпүүд байна. Бусад машинууд нь яахав Honda, Hyundai, Subaru, ганц хоёр Wolkswagen болон маш бага хэсэг нь Lada, Yugo гэх мэт хуучин Зөвлөлт улсын машинууд.
Улаанбаатар хот
Байж байгаа нь саяхан бөмбөгдүүлсэн юм шиг хотдоо. Явган хүний нэг ч бүтэн зам байхгүй, балгас болсон байшингууд, тэр чигээрээ хуучин зөвлөлт холбоот улсын барилгууд, зөвхөн унтахад зориулагдсан хэдэн 9 давхарууд, энэ дунд нь орчин үеийн барилгууд нь шал зохицолгүй өндөрлөн харагдана. Зам болгон нь дандаа нэг метрийн өргөн нүхнүүдтэй, бүр хамгийн хөдөлгөөн ихтэй зам дээр нь ч гэсэн ялгаа байхгүй.
Монголчууд яг хужаа нар шиг хувцасладаг, монгол охидууд нь бүгд янханаас ялгагдахгүй хүн аймаар өндөр өсгийтэй түрийтэй гутал, хасах 10 хэмийн хүйтэнд мини юбка, нүүрэндээ аймар будаг нялсан, хуурамч прада цүнх бариад, амандаа тамхитай, гарандаа шар айрагтай.
Хятадад биш Монголд байгаа шүү гэдгийг ойлгуулж өгч байгаа нэг зүйл бол монгол хүүхнүүд юм. Ягаад гэхээр монгол охидуудын байгаа байдал нь (нүүрний аймар будаг, өмссөн хувцас, янханы стиль гэх мэт). Бээжинд байгаа бол шууд л янханд тооцогдох байсан. За тэр шөнийн 2 цагт шаал согтуу хотын төвийн pub-уудыг хэсэж архидаж, тамхи татаж (хятадад бол ийм юм байх ч үгүй) явдаг бүдүүлэг хөдөөний зантай охидуудын тухай яриад ч яахав. Улаанбаатар хот нь цул газар, тэмээ ямаагаар хүрээлэгдсэн нэг дов газар болохоор энэ хөдөөний бүдүүлэг зан нь ойлгомжтой биз дээ.
Шивээстэй улсууд нэлээд байгааг анзаарлаа. Энэ нь Япон, Хятадад ёс заншлаа дагасан сайн хүмүүсийн толгойтой үсийг босгох байсан биз. Харин энд бол жирийн асуудал.
Оройны 10 цаг өнгөрсний дараа маш олон согтуу хүмүүс харагдана, тэдний дунд мэдээж эмэгтэйчүүд бас байна. Замаар гарахдаа маш болгоомжтой байхгүй бол монголчууд хужаа нараас долоон дор жолооддог гээл бод.
Кинонууд нь нэг бол монгол, нэг бол орос, нэг бол Холливудынх байдаг. Нэг ч хятад кино байхгүй. Дуу хөгжим нь бүгд монгол. Орос юм уу солонгосын нөлөө тэр дунд нь мэдрэгдэнэ. Ямар ч хятад дуу байхгүй.
Гэрээний дагуу зөвшилцсөн юм шиг Монголын засгийн газар Америкийн бүх юмыг дуурайна. Жишээ татахад л, хятад дуу, ном, бүтээгдэхүүнүүдийг хориглож, адуу, үхэрээ солонгос, япон машин авах гэж нядалж, гуяа гаргасан хүүхнүүд, пиджак, костьюмнаас цаашгүй эрчүүд (англи хэлгүй бол карьер хөөх боломж байхгүй гэж итгэдэг), европжсон хоол, хятадыг жигшсэн байдал, солонгос, япон, орос, зүүн европын орнуудтай дэндүү найзалсан байгаа нь энэ бүхнийг батална. (бодоод байхад үнэхээр өрөвдмөөр)
Чингис хаан болон "Монгол улсын эцэг гэгддэг Сүхбаатараа бүр шүтэн биширчихнээ энэ монголчууд. Бүх юм нь л Чингис хаан гэдэг нэртэй. Нисэх онгоцны буудал нь, 2-3 гудамж нь, шар айраг, зочид буудал, fast food, интернэт кафе, хоолны газар, guest house, пивоны газар нь гээд бүгд л Чингис нэртэй. За тэгээд Чингисийнхээ нэрийг өөр юунд ч өгсөн байхыг хэн мэдлээ.
Улаанбаатар нэртэй муу нийслэл гэж нэрлэгддэг жижиг тосгоны урд зүгт нь нэгэн толгой дээр Чингис хааны нүүрийг хийсэн харагдана. Үүнийг Сүхбаатарын талбай дээрх засгийн газрын ордноос нэг бүтнээр нь харж болно.
Нэг ч хүн хятадаар ярих байтугай хятадаар ганц ч үг хэлэхийг хүсэхгүй байна энэ монголд. Орос, англи, солонгос хэл нь монгол хэлний дараа өргөн хэрэглэгддэг хэлнүүд юм. "Насдоровиа!" гэж орилоход бүх хүмүүс ойлгоод хундагаа тулгана. Харин "GanBei!" (хятадаар тулгая гэсэн үг, япон юм уу тайландаар ойролцоо тэгж хэлдэг юм) гэж хэлэх юм бол монголчууд өөр рүү чинь сэрэмжилсэн, дургүйцсэн маягаар харна. "Ни хао" гэж мэндлэх ч юм уу "Zai jien, XieXie" гэх хятадаар баярлалаа, баяртай гэсэн үгнүүдийг доромжлол маягаар л хэрэглэгддэг. Хоолны савх хэрэглэх хориотой. Оросуудын зааж өгсөнөөр сэрээ, хутгаа л хэрэглэдэг. Солонгос ресторанд хааяа савхаар идэж байгаа харагдана, гэхдээ энэ нь маш өвөрмөц зүйл шүү.
Шашин
Монголын төв хэсэгт оросууд 900 сүм хийдүүдийг нураасан гэж ярьдаг. Үлдсэн хэдэн сүм хийдүүдийг нь оросууд малын хашаа болон агуулах болгон 90-ээд он хүртэл ашиглаж байсан Ямар ч эргэлзээгүйгээр үлдэгдлүүд нь бээжингийн захын хорооллын цэнгэлдэх хүлээлэнгээс долоон дор, Тэр үлдсэн балгасуудаараа бас жуулчдыг татах гээд байна аа энэ монголчууд.
Бас нэг оросын зааж өгсөн юм нь монголчууд юмаа зарахдаа үнээ бууруулах дургүй. Үнийг нь бууруулъя гээд ярих гэхээр миний нүүр рүү ч харахгүй. Хятадад бол хойноос зуураад, хөлд сөгдөн гуйгаад, уйлж байгаа царай гаргаад, гуйлаг гуйж байгаа юм шиг болж байгаад л юмаа зардаг байхгүй юу.
Такси дотор тамхи татаж болно. Гэтэл fast food болон Америкийг дуурайсан хэдэн үнэтэй газруудад бол болохгүй. Тийм учраас тэнд нь бараг хүн ордоггүй хоосон зүйл байдаг нь ойлгомжтой биз дээ.
Байрнууд нь хүн аймаар халуун. Миний амьдарч байгаа байр бол зүгээр л халуун зуух гэсэн үг. Цонхоо ч онгойлгож болохгүй, хүн амьтан ороод ирж магадгүй гээд. Хаана ч явсан гадаа нь -15 хэм, дотор ороход +30-аас +35 хэм болчихно. Сингапурын эсрэг үзэгдэл юм уу хаашаа юм.
Хараалын үгс
Өнөөдөрхөн юмаа янзлангаа гэртээ байж байсан чинь Итали хэлээр хараалын үг нэг хүн урсгаж өгөв өө. Гайхаад харсан чинь 40 эргэм насны итали хүн жийп уначихаад италийн хойд зүгийн аялгатайгаар харааж өгч байна. Дэлхий үнэхээр жижигхэн юм аа.
Гэмт хэрэг
90-ээд оны үед уг нь гайгүй байсан, даанч одоо бол архидалтын эх орон, тийм ч учир гэмт хэрэг гаараад өгсөн газар. Энийг оройн 10 цагаас хойш мэдрэхэд маш амархан л даа. Дээр нь цэвэр ус нь пивоноосоо илүү үнэтэй, архинаасаа арай л хэдэн төгрөгөөр хямд газар чинь өөр яах ч билээ.
Хэдэн дэлгүүрүүд нь 24 цаг ажиллана. Зардаг юм нь архи, пиво, тамхи. Гайхалтай нь дэлгүүр болон fast food-ийн гадаа хамгаалагч гээд нэг хүн зогсоно.
За тэгээд товчоор хэлэхэд Улаанбаатар бол хөгийн, новшийн хот, маш их хөдөлгөөнтэй, (шөнийн 3 цагт ч гэсэн). Монголоос ганц авах юм нь монголчууд л байх шив дээ. Гэхдээ эд нараас асуух нэг юм байна. Хөөрхий амьтад ер нь ямар замаар хаашаа чиглэж яваагаа мэддэг юм уу үгүй юм уу?!