Ангилал: болсон явдал
Хүү-гийн хүсэлтээр болсон явдалыг та бүхэндээ сонирхуулахыг оролдъё.Ямар ч хэтрүүлэггүйгээр яг л болсноор нь шүү.Гэхдээ нэрүүдийг нь өөрчиллөө.
Би гэдэг хүн цөөхөөн хэдхэн найз бүсгүйчүүдтэй хүн.Бүр багаасаа арван хэдхэн настай алдрай жаахан охид явахаасаа л бие биенээ түшиж уйлахдаа хамт уйлж инээхдээ хамт инээж эгэлхэн энэ хорвоогйин нарыг хамтдаа элээж явна даа.Нэг удаа бид хэд цуглаж билльярд тоглохоор болцгоов.Цуглах газраа очоод хүлээгээд байдаг,хөгжилтэй сэргэлэн Дээгий маань байдаггүй ээ.Утасдсан чинь учиргүй уйлаад ажил дээр хүрээд ир гэхээр бид хэд яасан юм бол гээд айж сандралдаад очлоо.Тэр маань нөхөртэйгээ нэг компани байгуулаад дээрээ оффистой дороо тохилог ресторан,супермаркеттай,нөхөр нь захирал өөрөө ня-богоо хийдэг байсан юм.Тэгээд бид хэдийг ороход Дээгий маань эг маггүй үг ч хэлж чадахгүй уйлаад байдаг.Аав ээж нь дүү нь зүгээр үү гэхэд зүгээрээ гэчихээд л өөр үг хэлж чаддаггүй мэгшээд байдаг,бүр яахаа ч мэддэггүй ээ бид хэд.Дэмий л нулимсыг нь арчаад тэврээд хэсэг сууцгаалаа.Энэ олон жил бид хамтдаа олон л юмыг өнгөрөөсөн,Дээгийг ингэж уйлж байхыг үнэхээр хараагүй санагдаж байлаа.Тэр үед Дээгий маань төрөөд ой хүрээгүй хүүхэдтэй байсан.Голцуу гэртээ хүүхдээ хараад хааяа ажил дээрээ ирдэг,нөхөр нь л ажлаа явуулдаг байсан юм л даа.Хэсэг байзнаж байгаад тэр маань жаахан тайвшраад:Болдоонөхөр ньнамайг хуурч байсан байна.Зөөгч охин Чимгээтэй зүгээргүй юм шиг санагдаад байдаг байсан юм.Тэгсэн урьд шөнө гэртээ харьсангүй,залгахаар утсаа ч авдаггүй хүүдээ санаа зовоод гарч ирж чадалгүй байж байгаад өглөө иртэл шал согтуу хэвтэж байна.Яасан юм бол энээ тэрээ гээд л ажилчдаасаа асуусан нэг л биш санагдаад...шууд Чимгээг дуудаж өрөөндөө оруулаад "За үнэнээ хэл.Болдоо та 2 яасан"гэсэн чинь хэлэх шинжгүй байхаар нь гүйж гараад ресторанаас хутга авч ирээд хоолой дээр нь тавьчихаад хэлэхгүй бол чинь хэрчлээ гэсэн гэнэ.Манай найз ер нь нилээд галзуу талдаа л даа Нөгөө охин айхын эрхэнд уйлаад 7-н булчирхайгаа тоочжээ.Нэг биш удаагийн юм болсон эхнийх дээр нь бүр найзын маань нөхөр хэлэхэд эвгүй юмаабольчихье.Ингээд л тэр маань нулимсандаа живчихээд сууж байгаа нь тэр байж.Бид хэд аргадсаар нөгөөх маань ч нөхрөөсөө салах юм боллоо.Ингээд хамтдаа гарч сэтгэлийг нь сэргээлцэхээр билльярдны газар руу явлаа.Очоод нэг ширээ аваад тоглох гэсэн нөгөөх маань уйлсаар л...Найзыгаа аргадахаар тойрч сууцгаагаад нэг wine авлаа.Ярилцаад уйлж инээгээд байж байтал Дээгий маань ч арай гайгүй боловоо.Гэтэл хажуугийн ширээнд тоглож байсан залуусын нэг нь бид хэд дээр ирээд яриа өдөж Дээгийг яагаад уйлаад байгаан энэ тэр гээд яахав залуу улсын ёсоор багахан танилцацагаав.Бид хэд тоглож байх хооронд Дээгий тэр 2 ярилцаал сууж байсан.Тэгж байгаад явах болтол нөгөө залуу Дээгийг би хүргээд өгчихье гэж байна.Бид хэд гайхаад Дээгий рүү хартал нөгөөх маань тиймээ би Эрдэнээгээр хүргүүллээ та хэд явж бай гэсийм даа.ингээд л хамгийн анх нулимсыг нь арчиж өгсөн эр хүнийг дагаад явчихдаг юм байна лээ шүү залуусаа.Өөрөөсөө илүү итгэж явсан хамгаас хайртай хань нь нялх үрээ тэврээд сууж байх хооронд нь араар нь тавьж голд нь ортол гомдоогоод...тэр маань урсах нулимсаа ч гүйцэд хатаалгүй гэнэт ийм алхам хийгээд...энэ явдалд би маш их цочирдсон,харамссан.
Бүсгүйг бүү гомдоо...
Гомдчихвол бээрсэн яргуй шиг
Гундан гутдаг хөөрхий тэднийг
Баярлавал бадамласан сарнай шиг
Бадран дэлгэрдэг хөөрхий тэднийг....бүү гомдоо.