Ангилал: хувийн тэмдэглэл
Нэг удаа ээж маань эмнэлэгт эмчлүүлж байх үеэр нь би ажлаар хөдөө яваад ... тэр үед одоогийнх шиг хаа сайгүй утас барьдаггүй байсан цаг. Ээжийн төрсөн дүү нь миний ажлаар очсон уурхайд ажилладаг байсын. Нэг өдөр тэр ах маань хачин царайлж над дээр ирээд "За миний дүү сэтгэлээ бариарай. Муу ээж нь.... гээл өөр үг хэлж чадахгүй уйлаад эхэлсэн. Би худлаа үгүй тэгэх ёсгүй гээл орилоол. Тэгээд хот руу явах унаа машин гэж байтал ахын эхнэр зул бариал .Би "Ээж минь амьд байгаа.Та юу гэж зул бариад байгаам бэ" гээл уйлаад байсан. Удалгүй явах машин ч бэлэн болж суугаад л хөдөлсөн дөө. Замдаа худлаа гэж бодсон мөртөө л нулимс асгаал....Ээж маань амьд байгаа, очоол ээждээ хайртайгаа хэлнэ. Өглөө бүхэн босч цайгий нь чанаж өгч орой болгон хоолыг нь хийж өгнө тэгнэ ингэнэ гээл ямар их юм бодож байсан гээч. Хичнээн тэнэг ачлалгүй охин байснаа тэгэхэд л ойлгож байгаам даа. Яарсан сэтгэлд газар хорж өгдөггүй. Явсаар арайхийн хотын бараа харж шууд л хэвтэж байсан эмнэлэг дээр нь очно гэсэн нагац ах , гэрээрээ эхлээд очсон нь дээр гээд, гэртээ ирсэн аав унтаж байснаа намайг хараад яасан ийсэн гээд л би ч уйлаад л ингээд тэгээд гээл ярьсан аав орой хоол цай аваачиж өгөхөд зүгээр байсан шд гэсэн хирнээ аймаар хачин царайтай болоол гар нь салганаад ирсэн. Тэгээд гэрээсээ гараал эмнэлэг дээр ирж ээжийн өрөөнд орсон ээж маань унтаж байснаа бид хэдийг орохоор сэрж, юу болоов гээд бүүр гайхцан. Би түргэн амтайгаараа ингээд тэгээд гээд ярьсан чинь ээжийн нулимс хацраа дагаж урсаад байсан хирнээ инээмсэглээл ээж нь тэгвэл мөнхрөх нь ээ гэж байж билээ. Амьд байгаа хүнийг байхгүй болсон гэж андуураад ярихаар мөнхөрдөг гэж монголчууд ярьдаг даа. Тэгээд удалгүй ээж маань гайгүй болж эмнэлгээс гарахад нөгөө их ухаарал бас хэсэг хэсгээрээ байхгүй болсоор одоо мөн л хуучин хэвдээ ороод байх шиг.
Жаахан охин байхад ээж минь өглөө бүхэн эртээ босч цайгаа залгасны дараа гимнастик хийдэг байж билээ. Би унтаж байгаа хүн болж чимээгүйхэн ээжийгээ хараал...ээж маань хичнээн үзэсгэлэнтэй гоё харагддаг байв даа. Бушуухан том болохсон ээж шигээ сайхан эмэгтэй болохсон гэж мөн ч их хүсдэг байж дээ. Ажилдаа явсных нь дараа босоол ээжийн мээмчикийг цээжиндээ барьж үзээл кккккккк.
Ээждээ мааш их хайртай шүү.
Бонуус: Нэг эмэгтэй нутаг орондоо гайхагдсан муухай үнэртэй байж. Тэгсэн яаж ийж байгаал нэг охинтой болсын байх. Энгэрт нь эрхэлж зүүгдсээр өсч өндийсөн охин тусдаа гарсны дараа ээж нь охиныдоо зочлохоор очжээ. Охин ч ээж нь ирээл бөөн баяр. Тэгснээ юу үнэртээд байнаа. Нэг их гоё үнэр үнэртээд байхын гэсийн гэнэ лээ.