Ангилал: Шүлэг
Хайртай байсандаа чамдаа би
Хэнээс ч илүү аргадан хайрласан
Хэлэх үг бүрээ цэгнэн хайрласан
Хэврэгхэндээ ийм хэврэг хэмээн санасангүй
Дурлаж явсандаа чамдаа би
Дуугий чинь сонсон жаргаж явсан
Дугариг хар нүдийг чинь үнсэн дурласан
Дулаахан тэвэрт чинь зүүдэндээ жаргасаан
Санаж зүрхэндээ санааширч явсан
Санаа сэтгэлийн чинь сайхныг биширч явсан
Саналаа гэхэд чинь баярлан
Санаа алдан алдан хүлээдэг байсаан
Хоромхон чиг гэсэн жаргал хайрлаж
Хорвоог туулахад минь баяр нэмж явжээ чи
Богинохон гэж чамлахааргүй хайрлаж
Бор амьдралд минь өнгө нэмж явжээ чи