Ангилал: Шүлэг
Амьдралд тэр азгүй явнаа
Алагхан нүдэндээ нулимстай явнаа
Атгахан зүрхэндээ гунигтай явна
Амьдралд тэр азгүй явнаа
Хонгор залуухан бүсгүй явахдаа
Хөнгөн шохоорхлоор алдан бүдэрч
Хайр хэмээн андуурч
Хатуу хорвоогийн нугачаанд бүдэрсэн ч
Оюутны байрны цонхоор догдлон догдлон ширтэж
Оргилуун халуун хүсэлдээ автан автан шатаж
Түрхэн зуурын жаргалыг үүрдийн хэмээн итгэж
Тун чиг ахархан хайрыг ханийн хэмээн андуурч
ТИС-ийн байрны амьдрал дунд
Төрхгүйтэж саваагүйтэж явсан
Сураггүй одсон оюутан хайрыг мартах гэж
Сорвитож үлдсэн хөнгөн зүрхээ эдгээх гэж
Анхны залууд өврөө дэлгэж шархаа хөндөн
Амраг хайрыг нь хүлээн авч авааль гэргий болж үзсээн
Богино настай ч бор амьдралыг чимж явсан
Сэтгэл сайтайдаа сэмэрсэн сэтгэлийг эдгээж явсан
Сэргэлэн түүнийгээ үгүйлж явдаг
Сэрүү таттал нулимас унаган нялххан түүнийг өрөвдөж явдаг
Бартаат амьдралын шийтгэл болгож
Бурхан түүнийг түүнд илгээж
Хайртай хагацахгүй хэмээн андгайлцаж
Хан хорвоогийн амьдралд бие биеэ түшжээГэвч
Хайргүй гэж хань түүнээсээ сонсчихоод
Хан хорвоогийн хатууд бас дахин хэмчүүллээ
Үргүй гэж үрийнхээ эцгээс сонсчихоод
Үйлийн үртэй бүсгүй заяандаа гутарлаа
Үнэн сэтгэлд нь үл итгэн
Үргэлж муугаар бодож явдагийг нь сонлоо
Итгэсэнгүй гээд ч яалтай билээ
Эвдрэлцэж муудаад ч дээрдэх биш дээ
Ус үерлэтэл уйлаад чиг яахав дээ
Уулс нуртал орилоод чиг яахав дээ
Үнэний заяа гэж байдаг юм бол
Үнэнийг илтгэх цаг ирэх л байлгүй дээ
Гангар шаазан шиг эмзэгхэн сэтгэлтэй билээ тэр
Эрх бяцхан охин шиг гомдомтгой тунимтгай билээ тэр
Гурван наст шиг цагаан цайлган билээ тэр
Гуниггүй хүүхэд наснаас нь үлдсэн хөнгөн дэврүүн билээ тэр
Энэ бүхний нь шагнал болсон
Энхрий бяцхан үртэй хүн билээ тэр
Намар болоход гунддаг навч шиг байж болохгүй ээ чи
Нар гарахад сэргэдэг цэцгэс шиг байж таарахгүй ээ чи
Он цагийн уртад элэгдэж мөлийдөггүй ирмэгтэж хурцлагддаг
Өндөр сүрлэг уулсынхаа чулуу шиг байх ёстой чи