Ангилал: Шүлэг
Хагацлын шүлэг одоо би бичихгүй
Хайран сайхан үнсэлтийн амт өөр болчихно
Эндүү андуу байх болов уу гэж бодох ч үгүй
Эргэлзээд байвал бурхан чамайг минь өгөхөө больчихно
Санаасай намайг хэмээн
Сэтгэлээ зовоохгүй
Мартаж орхих вий хэмээн
Мянгантаа айхгүй
Хайрлаарай гэж би чамаас гуйхгүй
Хайрыг гуйж авдаггүй юм
Дурлаасай надад хэмээн чамд залбирахгүй
Дурлалыг залбирахад өгдөггүй юм аа