Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-08-22
Бүсгүйг бүү гомдоо

Ангилал: болсон явдал

Хүү-гийн хүсэлтээр болсон явдалыг та бүхэндээ сонирхуулахыг оролдъё.Ямар ч хэтрүүлэггүйгээр яг л болсноор нь шүү.Гэхдээ нэрүүдийг нь өөрчиллөө.
Би гэдэг хүн  цөөхөөн хэдхэн найз бүсгүйчүүдтэй  хүн.Бүр багаасаа арван хэдхэн настай алдрай жаахан охид явахаасаа л бие биенээ түшиж уйлахдаа хамт уйлж инээхдээ хамт инээж эгэлхэн энэ хорвоогйин нарыг хамтдаа элээж явна даа.Нэг удаа бид хэд цуглаж билльярд тоглохоор болцгоов.Цуглах газраа очоод хүлээгээд байдаг,хөгжилтэй сэргэлэн Дээгий маань байдаггүй ээ.Утасдсан чинь учиргүй уйлаад ажил дээр хүрээд ир гэхээр бид хэд яасан юм бол гээд айж сандралдаад очлоо.Тэр маань нөхөртэйгээ нэг компани байгуулаад дээрээ оффистой дороо тохилог ресторан,супермаркеттай,нөхөр нь захирал өөрөө ня-богоо хийдэг байсан юм.Тэгээд бид хэдийг ороход Дээгий маань эг маггүй үг ч хэлж чадахгүй уйлаад байдаг.Аав ээж нь дүү нь зүгээр үү гэхэд зүгээрээ гэчихээд л өөр үг хэлж чаддаггүй мэгшээд байдаг,бүр яахаа ч мэддэггүй ээ бид хэд.Дэмий л нулимсыг нь арчаад тэврээд хэсэг сууцгаалаа.Энэ олон жил бид хамтдаа олон л юмыг өнгөрөөсөн,Дээгийг ингэж уйлж байхыг үнэхээр хараагүй санагдаж байлаа.Тэр үед Дээгий маань төрөөд ой хүрээгүй хүүхэдтэй байсан.Голцуу гэртээ хүүхдээ хараад хааяа ажил дээрээ ирдэг,нөхөр нь л ажлаа явуулдаг байсан юм л даа.Хэсэг байзнаж байгаад тэр маань жаахан тайвшраад:Болдоонөхөр ньнамайг хуурч байсан байна.Зөөгч охин Чимгээтэй зүгээргүй юм шиг санагдаад байдаг байсан юм.Тэгсэн урьд шөнө гэртээ харьсангүй,залгахаар утсаа ч авдаггүй хүүдээ санаа зовоод гарч ирж чадалгүй байж байгаад өглөө иртэл шал согтуу хэвтэж байна.Яасан юм бол энээ тэрээ гээд л ажилчдаасаа асуусан нэг л биш санагдаад...шууд Чимгээг дуудаж өрөөндөө оруулаад "За үнэнээ хэл.Болдоо та 2 яасан"гэсэн чинь хэлэх шинжгүй байхаар нь гүйж гараад ресторанаас хутга авч ирээд хоолой дээр нь тавьчихаад хэлэхгүй бол чинь хэрчлээ гэсэн гэнэ.Манай найз ер нь нилээд галзуу талдаа л даа Нөгөө охин айхын эрхэнд  уйлаад 7-н булчирхайгаа тоочжээ.Нэг биш удаагийн юм болсон эхнийх дээр нь бүр найзын маань нөхөр хэлэхэд эвгүй юмаабольчихье.Ингээд л тэр маань нулимсандаа живчихээд сууж байгаа нь тэр байж.Бид хэд аргадсаар нөгөөх маань ч нөхрөөсөө салах юм боллоо.Ингээд хамтдаа гарч сэтгэлийг нь сэргээлцэхээр билльярдны газар руу явлаа.Очоод нэг ширээ аваад тоглох гэсэн нөгөөх маань уйлсаар л...Найзыгаа аргадахаар тойрч сууцгаагаад  нэг wine авлаа.Ярилцаад уйлж инээгээд байж байтал Дээгий маань ч арай гайгүй боловоо.Гэтэл хажуугийн ширээнд тоглож байсан залуусын нэг нь бид хэд дээр ирээд яриа өдөж Дээгийг яагаад уйлаад байгаан энэ тэр гээд яахав залуу улсын ёсоор багахан танилцацагаав.Бид хэд тоглож байх хооронд Дээгий тэр 2 ярилцаал сууж байсан.Тэгж байгаад явах болтол нөгөө залуу Дээгийг би хүргээд өгчихье гэж байна.Бид хэд гайхаад Дээгий рүү хартал нөгөөх маань тиймээ би Эрдэнээгээр хүргүүллээ та хэд явж бай гэсийм даа.ингээд л хамгийн анх нулимсыг нь арчиж өгсөн эр хүнийг дагаад явчихдаг юм байна лээ шүү залуусаа.Өөрөөсөө илүү итгэж явсан хамгаас  хайртай хань нь нялх үрээ тэврээд сууж байх хооронд нь араар нь тавьж голд нь ортол гомдоогоод...тэр маань урсах нулимсаа ч гүйцэд хатаалгүй гэнэт ийм алхам хийгээд...энэ явдалд би маш их цочирдсон,харамссан.
Бүсгүйг бүү гомдоо...
Гомдчихвол бээрсэн яргуй шиг
Гундан гутдаг хөөрхий тэднийг
Баярлавал бадамласан сарнай шиг
Бадран дэлгэрдэг хөөрхий тэднийг....бүү гомдоо.


Comments

2008-08-23 -

Бичсэн: xvv

Нөхөр нь өөдгүй амьтан байнөө... thinking
Гомдоохгүйээ, амлаж байнаа, бурханд, бас бүгдэд нь happy

. Шууд холбоос


2008-08-22 -

Бичсэн: cacharel

Яааж ч сайхан байхуу дэ.

. Шууд холбоос


2008-08-22 -

Бичсэн: gangaa

салаагүй л дээ нэг нэгийн харьцаагаар буцаад нийлсэн ш дээ гэхдээ л эвлэрдэггүй нэг тийм хачин саарал амьдралтай болсон доо.

. Шууд холбоос


2008-08-22 -

Бичсэн: cacharel

Тэгээд салцымуу тэр 2.

. Шууд холбоос


2008-08-22 -

Бичсэн: Дарс

хурдан арга хэмжээ авсан байна шүү.. nailbiting

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 57 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax