Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-09-13
Намрын дурсамж

Ангилал: хувийн тэмдэглэл

Намрын намарт л аав ээж бид хэд жимс түүхээр ууланд гардаг тэр цаг саяхан мэт.Нэг л их ажил хэрэгч хүмүүс майхан сав тогоо шанага хоол хүнс бэлдээд л долоо найм хоногоор жимсэнд ....Тийм их жимс хэрэгтэй байгаа юм шиг л...Гэхдээ тэр цаг бидэнд хичнээн сайхан амралт болдог байваа.Манайхан бүгд маш сайн жимсчид.Нэрс л  түүнэ бусад жимсийг тоохгүй ээ.Аравтын бидон бариад л цэнхэртсэн нэрсэн дунд сууж авна даа. Шувуудын жиргэх,модны шуугих,уулын бяцхан горхины шоржигнох чимээ одоо ч хүртэл чихэнд сонсогдох мэт.Би хамгийн залхуу муу жимсчээн. Жаахан түүж саваа дунд нь оруулж аваад түүнийгээ атга атгаар нь идээд л нүдээ аниад байгалийн тэр гайхамшигт хөгжмийг сонсоод хэвтээд байна даа.Нэг удаа тэгээд хэвтэж байтал аавын ажлын газрын бид хамт явж байсан юм 2 эгч гэнэт аймшигтай чангаар аавын нэрийг дуудаад л орилоод эхэлсэн.Би бүр гайхаад хэсэг хэвтэж байснаа яасан бэ гээд өндийгөөд ирсэн чинь нөгөө 2 эгч орилоод л цаашаа гүйдэг байна ш дээ.Хүүе яасан юм бэ?гээд би сандраад босоод иртэл ум хумгүй бүдэрч унан тусан гүйгээд алга болсон гэж байгаа.Тэгсэн би тэгж хэвтэж байгаад унтсан байсан юм байна л даа Дөхөж ирээд намайг дуудахад нь сэрэхгүй нам унтаад байсан чинь тэр 2 үхчихсэн байна гэж бодоод аавыг дуудаад намайг босоод ирэхээр бодвол чөтгөр болчихож гэж бодсон юм шиг байгаан.Дараа нь яриад бөөн инээдэм.Одоо ингээд намар болоход тэр цагаа өөрийн эрхгүй дурсах юм даа.Бид ямар ч завгүй тэгсэн хирнээ ямар ч үр бүтээлгүй ер нь яаж л амьдраад байгаа юм бэ дээ бүү мэд.
Цэцэг нь хүртэл эмээр амилдаг
Цэвэрхэн хөрст нутагтаа би очмоор байна
Жимс нь хүртэл бордоогүй ургадаг
Модот уулаа би хармаар  байна
Манай нутаг нээрээ гайхалтай сайхан шүү.Ажил амьдрал энээ тэрээ гэсээр байтал нутагтаа очиж чадахгүй хэдэн намрыг үдлээ.Энэ миний л муугийнх байх даа.

Comments

2008-09-15 -

Бичсэн: gereltuya

Сайхан шүү. Ууланд жимс түүхээр аав эгч хоёртойгоо явдаг байж билээ. Ээж, аав 2 Отгонтэнгэрийн рашаан сувилалд 10 гаруй жил ажилласан болохоор, ээлээ өгсөн тэр сайхан хайнгайд 10 жил зусч, моддын чимээ, голын урсгал, хөхөөн дуунд хүн болсон. Сайхан дурсамж сэргээд л... Яг ийм зүйл уншихын мэдрэхийг хүсч байжээ, би... happy

. Шууд холбоос


2008-09-13 -

Бичсэн: xvv

яваачээ tongue нээрээ энэ жил үнэхээр сайхан байна шүү...

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 47 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax