Ангилал: аймшиг
Жаргалмаа бүсгүй өнөөдөр тун ч сэтгэл хангалуунаар дуу аялан гүйж инээх шалтаг гараагүй байхад тас тас хийн инээд алдаж урьдынхаас нэг л цовоо цолигуун харагдаж байлаа.Өөрөө ч үүнийгээ гайхан,хайр гэгч ингээд дахин ирдагийн байхдаа хэмээ хөөрхөн булцгар хацраа ягааруулан байж ичингүйрэн бодох ажгуу.Ээж дүү 2-н хамтаар бусдын жишгээр хоёр идэхгүй хоосон хонохгүй хоног өдрийг өнгөрөөж явсаар нэг л өдөр 18 нас хүрч бусдын харцыг унагасан сайхан бүсгүй Төмөр замын техникумын замын ангийн оюутан болж байсан цаг саяхан мэт.Гэвч өдгөө аль хэдийн 10 жил өнгөрч анхны хайрын эзэн залуу ор сураггүй алга болон амьдралын амтыг нь ч амсаж амжилгүй аргасан гашууныг нь түрүүлж мэдрээд 8 настай хөөрхөн охины хамт төмөр замын нэгэн өртөөнд замчнаар ажиллан хорвоогийн баяр жаргал өөрийг нь нэг л тойроод байгаа мэт сэтгэгдэлтэй цөлх нэгэн болж хувирчээ.Харин 2 сарын өмнө гады хүн ховор бараа мэт сонин содон харагддаг тэдний буйдхан өртөөнд түүний үе насны зангирсан булчин өндөр нуруутай үг дуу цөөтэй даруухан бор залуу шинээр ажиллахаар ирсэн тэр өдрөөс хойш Жаргалмаа бүсгүйн амьдралд наран гийх мэт болжээ.Анх харахад л яагаад чюм бүү мэд нэг л дотно сайхан харагдаад ажил хийж байхдаа ч хажууд нь ойрхон баймаар гэртээ орж ирээд хоол хийсэн ч ахиухан хиймээр санагдан өдий насны бүсгүй хүн байж намбагүй гэдэг нь хэмээн өөрийгөө зэмлэн нэг л мэдэхэд нөгөөх үзмэр болж байсан шинэ залуу Батсүх бусдын нүдэнд аль хэдийн дасал болсон байхад Жаргалмаа бүсгүй л харах тоолондоо хацар нь улайн ямар нэгэн юм ярихдаа ээрч түгдэрдэг нь хэвээрээ.Хааяа ажил тарснаас хойш Батсүх тэднийхээр орж гаран ярьж хөөрөн инээж наргисаар аливаа залуу хүмүүсийн жамаар бие биедээ татагдан байгааг анзаарчээ .Өчигдөр орой Жаргалмаа ажлаа дуусгаад гэртээ орон гараа гарган байж сонгино давс нь ханхалсан сайхан бууз хийн Батсүхийг дуудан охинтойгоо гурвуул хөгжилтэйгээр хооллоод элдвийг ярилцсаар суутал охины нойр хүрэн унтахаар хэвтэв.Батсүх хэсэг чимээгүй бодлогошрон сууснаа Жаргалмаад "Охин та 2-т би үнэхээр дасчээ.Чамайг зөвшөөрвөл охинд чинь аав чамдаа түшиг болж явъя"хэмээн палхийтэл хэлжээ. Бүсгүй дотроо тиймээ би зөвшөөрч байна хэмээн орилж байлаа.Тэгээд нүдэндээ нулимс гүйлгэнүүлэн байж "Тэгье бид 2-ч чамд дасчээ"хэмээхүй хоёр хацрыг нь даган гашуун хар нулимс бөмбөрөн унахад Батсүх сандран нулимсыг нь арчин "Яасан бэ хайрт миньгэхэд Жаргалмаа дуугарсангүй.Батсүх түүнийг аргадан үнсэж Жаргалмаа ч аль хэдийн тайвшран бурхнаас бидэнд харамгүй хайрласан эр эм хүмүүний хамтран байж эдэлдэг тэрхүү жаргалд яаран одоцгоов..Жаргалмаагийн тэр нулимс охины эцгийг бодон унагасан сүүлийн нулимс байв уу,ирээдүйн аймшигт амьдралыг зөгнөн унагасан хар нулимс байвуу гэдгийг тухайн үедээ хичнээн мундаг үзмэрч гуай ч мэдэхгүй байсан бизээ.Ингээд буйдхан тэр өртөөнд нэгэн элэг бүтэн айлын голомт бадран асчээ.Төмөр замын ажил нэлээд хүнд ч тэр хирээрээ цалин ч овоо ахиу,дээр нь тэр 2 багаасаа өнчин өрөөсөн дутуу гуцуу өссөн болоод ч тэрүү давгүй аж ахуйч хүмүүс болохоор амьдрал нь ч дэвжин жилийн дараа хөөрхөн мантгар хүү тэврэн аз жаргалтай инээмсэглэл цацруулсан сайхан хосууд болцгоожээ.Сайхан юманд саар мундахгүй гэгчээр Батсүх хааяа архи уудаг болж,уухаараа янз бүрийн ааш гаргаж ч байх шиг.Гэвч Жаргалмаа түүндээ итгэн миний хань ухаантай,одоо больчихно биздээ хэмээн хэл ам хэрүүл шуугиан болголгүй явсаар охин аль хэдийн 16 нас хүрч шим шүүс нь бүрэлдсэн зулзган хус шиг гоолиг охин болжээ.Өвлийн нэгэн бүүдгэр өдөр замынхны цалин бууж,Жаргалмаа Батсүхэд "Хань нь оройны суудлаар хот орж ээжиийн дэргэд ганц хоноод маргааш орой ирье.Ээжийн бие ойрд жаахан ядруу байгаа сурагтай байна.2 хүүхэдтэйгээ аятайхан хоол хийж идээд эртхэн амраарай"хэмээн захиад архи уучихгүй байгаа гэсэн сэтгэлийн зовиуртайгаар ээж рүүгээ яарав.Маргааш өглөө нь яаралтай ир гэж өртөөн дээрээс нь дуудахад гайхан, яаран сандран буцаж ирэхэд нь ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчийн мэдээ түүнийг угтжээ.Өөрөөсөө илүү итгэдэг хань нь дөнгөж өд сөд нь ургаж гүйцэж байгаа өөдөсхөн бяцхан охиноо архины халуун мунагийн харанхуй 2-тоо хөтлөгдөн юу болж байгааг ч ойлгож амжаагүй нойрмог ахуйд нь сахалтай хошуугаар үнсэн сарвуу гараараа гэдэс хэвлий гуя хасыг нь илбэн таалахад охин гэнэт гүйцэд сэрэн дүүгээ дуудан уйлахад дүү нь босоод айсандаа гарч гүйн хажуу айлыг сэрээн авчирснаар мунаг эцгийн тэнэг хүсэл арайхан биелсэнгүй ээ.Жаргалмаа энэ бүхнийг сонсоод ухан алдан унаж бусдыг сандарган,цагдаад баригдаад явж байгаа нөхрөө харан бахардаж цөхөрсөн ч гэхиймуу тэр гэхийн тэмдэггүй сааралтаж хачин болсон хоолойгоор "Би чамайг заавал шоронгийн хадаас болгоно доо"хэмээн чарлаж байлаа.Орой болж айж гомдож цөхөрч яахаа мэдэхээ больсон ээж охин хүү 3-ийг хажуу айл нь гэртээ оруулан хооллоод эндээ унт даа хэмээв. Согтуу байсан Батсүхийг Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд хүргэсэн байлаа.Батсүхийн архи гарахад ээлжинд гарч байсан цагдаа нь таньдаг залуу таарч түүнийг гарган явуулахад Батсүх гарангуутаа Улаанбаатар вокзал дээр очин ачааны галт тэргэнд зүүгдэн байж суугаад гэр рүүгээ явав.Гэртээ ирэхэд гэрт нь хэн ч байсангүйд хажуу айл руугаа өрвийж сүнс сүлд нь зайлсан амьтан ичих нүүрэндээ элэг наасаар явж орвол Жаргалмаа харангуутаа ухасхийн босч орилж хашгирахад Батсүх "2-уулаа айл хүндрүүлээд яахав гарч ярилцъя" гэхэд Жаргалмааг муу зүгийн сүнс дуудсан бололтой даган гарч гэртээ орцгоов.Батсүхийг хэзээ ч уучлахгүйгээ хэлж,өргөдөл гомдол гарган цагдаа шүүхэд өгөхөө хэлж, санаж бодсон бүхнээ өөдгүй мууг нь хэлж.Энэ хооронд Батсүх ууж баралгүй үлдээсэн 1 бүтэн ,нэг тал архиа архиа ууж дуусгаад гэнэт босч ирэн түлээ хагалдаг сүхээ барьж "Энэ бүхнээс чинь өмнө 2-уулаа хамтдаа дууснаа"гээд далайж далайж Жаргалмаагийн толгой руу цохижээ.Бүсгүй үхэдхийн унахад согтуу эр аль хэдийн улангассан араатан болсон байлаа."Май чи ингээд үх.Намайг шоронд оруулна гэнээ.Харъя.Ингээд үх"гээд л сүхээрээ аль таарсан газраа цавчаад байлаа.Жаргалмаа бүсгүй ийнхүү хамаг бүхнээ зориулан хайрладаг хамгийн сайхан хоолоо хийн дээжилдэг,үрийн минь эцэг үгүйлэх сэтгэлийн минь түшиг хэмээн хүндэлдэг асан хайрт ханийнхаа гарт дэндүү зэрлэгээр, ёсон бусаар зуны ногоо шиг сайхан насандаа хагдран уналаа.Хүмүүн чи араатнаас дор харгис харанхуй ажгуу.Нэг л мэдэхэд Батсүх гартаа сүх бариастай гэр нь тэр чигээрээ улаан будгаар будсан юм шиг байхыг харлаа.Ухасхийн гүйж би юу хийчихвээ хэмээн хашгираад хутга шүүрэн авч гэдсээ хүү татан зүсэв.Энэ мөчид хажуу айлын залуу санаа нь зовон гарч ирээд тэдний цонхны хөшигний завсраар аймшигт дүр зургийг харжээ.Ингээд цагдаа түргэн дуудан,цагдаа сэргийлэх ирж хаалгыг онгойлгоод цусан далайн дунд хэвтээ эр эм 2-ийг харжээ.Бүсгүй аль хэдийн хорвоог орхиж аймшигт араатан болсон эр нь үхэж чадаагүй амьсгалах тоолонд цус нь садран хэвтэж байлаа.Түргэний эмч нар тэр эрийг носилкан дээр хэвтүүлэн гарахад энэ бүх улай яргыг харан жигшин зэвүүцсэн ахмад залуу "Наадахаа үхүүлж болохгүй шүү" хэмээн бачимдан гуйх ажгуу.Хөөрхий бүсгүйн эх тэсвэрлэж чадахгүй хорвоогоос халин одож,элэг зүрх нь амьдаараа сэглэгдэн үгүй болсон 2 балчир үр асрамжийн газраас гудманд гарсан сурагтай.Араатан болсон аймшигт эрд шүүх хуулийн дээд хэмжээ өгөн гүйцэтгэжээ.Нэгэн айлын голомт ийнхүү сүйрэн үгүй болсон энэ түүх 90-ээд оны эхээр Төмөр замын нэгэн өртөөн дээр болсон бодит явдал юм шүү.Хэт хар бараан зүйл бичиж та бүхний мэлмий оюуныг бохирдуулсан бол уучилж өршөөгөөрэй.Сонссон цагаасаа л бодох хийгээд ярих тоолондоо хоолойгоо сааралтуулан байдаг энэ явдлыг яагаад ч юм мартаж чаддаггүй.Байсхийгээ л тархи өрөмдөн орж ирээд байдгийм.Ямар гарчиг өгөхөө ч мэдэхгүй байна.Та бүхэн гарчиг өгчөөрөй.