Ангилал: хувийн тэмдэглэл
Яагаад ч юм бүү мэд учиргүй ганцаардаал байх шиг....Түм түжигнэж бум бужигнаж машин тэрэг нь багтахгүй чихэлдсэн, түгжирсэн энэ хотод ганцаардаад байгаа нь сонин ч юм шиг....Бусадтай ярилцаад хөгжилтэй инээх царай маань ч элдвийг бодож дурсах сэтгэл минь ч худал хоосон юм шиг ...нэг иймэрхүү байх шив дээ.Ер нь нам гүмхэн уулын мухарт дулаахан жижигхэн модон байшинд ганцаараа очоод хэд хоног сэрэлгүй нам унтахсан. Хааяа сэрээд өлссөн ходоодондоо бага сага юм хийх зуурт гадаа моддын сэржигнэх чимээ, уулын бяцхан горхины шоржигнох, бяцхан шувуудын хөгжилтэй шулганаан хааяа нэг хаа нэгтээд азарган чонын ширүүнээр улихад хариуд нь өлөгчин чонын уянгалуулан улих дуун сонсогдоол тэр дуунд бие зарсхийх шиг сонин мэдрэмж төрөөл.....Гэхдээ энэ мэдрэмж нь айдсаас болж төрж байгаа мэдрэмж шд буруугаар ойлгоодохвоо хэ хэ хэ.Бас тэр үед цас орж байвал бүр гоё шд.Цас орж байх тэр мөчид бүүүр намуухан бүх юм ариухан цагаахан бас хөнгөн зөөлөн санагддийн.Тэгээл жаахан даармаар болоход нь жижигхэн байшингийнхаа жижигхээн зууханд хув хуурай хар модыг иржийтэл нь зэрэглэж байгаал асаахад шатаж байгаа хуурай моддын час тас хийсэн чимээ,давирхайны хурц содон үнэр хамар цоргиол,энэ үед гадаа бүрэнхий болчихвол бүр гоё. Жижигхэн зуухны амаар галын дөл гялалзаал, нүдээ аниад хөгжим тв ер нь хүн төрөлхтөн өөрсдийгөө хөгжүүлэх гэж бүтээсэн бүхнээс ангид хэсэг хэвтэхсэн.Гэхдээ ийм газар ингэж амьдарч үзээгүй лдээ.Гадаа харанхуй болоход ганцаараа юм чинь айгаад хачин болох байх даа........Ер нь л ядарчээноо.