Ангилал: хувийн тэмдэглэл
Гадаа майр муухай байнаа. Хүйтэн салхи сэтгэл жихүүцүүлээл ёнгиноол улиал намар оройн гунигт дуун гэж энэ байх даа. Ингэжээснаа намар өөрөө өвөлд бууж өгөн, намуухан, цав цагаахан өвөл ирнэ дээ гэж мөрөөдөхөөс.Цав цагаахан өвөл ч намайг хүүхэд байхад л болдог байж билээ. Цасан өвгөн хийгээл цасаар байлдаал нэгнийхээ нүүрийг улайтал нь угаагаал цангинатал инээж цана чаргаар халууцталаа гулгаал толгой гараас уур савсаал гүйж явдаг тэр сайхан настай хамт ийм сайхан өвөл дурсамж болон үлджээ. Цас будран том томоор малгайлж чив чимээгүйхэн газарт буух нь дулаахан зөөлөн санагддаг өвлийн ийм орой найзтайгаа гар гараасаа хөтөлцөн гадуур алхах хичнээн дуртай байдаг байваа.Би цасанд дуртай бас бороонд дуртай. Бушуухан цас ороосой доо.
Цастай өвлийн цагаан өнгө надад ойрхон
Цангинах жавартай өглөөний агаар надад танил
Цээжинд минь хадгалагдсан багын дурсамж бүр ойрхон
Цуцатлаа тоглодог нутгийн минь уулс бурханлиг