Ангилал: хувийн тэмдэглэл
Амьдралын минь цорын ганц үнэнч хань минь намайг орхин одоод 4 хонолоо. Байхад нь анзаардаггүй бараг заримдаа ад үздэг байсан тэр минь наддаа ямар хэрэгтэй үнэтэй байсныг энэ дөрөвхөн хоногийн хугацаанд ясандаа хүртэл мэдэрдэг байна шд. Тэр минь байхгүй болохоор орой орондоо ороол өглөө үүр цайтал эргэж хөрвөөгөөл элдэв янзын бодлоор уураг тархиа гашилгаал, өвлийн шөнийн уртыг ч хэлэхүү хэцүүдэж байноо.Тэгээл өглөө нь тархи толгой манарч гар хөл салганасан, улаан нүдэлж уур омог нь сагсайсан хүн аймаар хүүхэн босож ирээл сэгсийгээл ажилдаа явахын. Тэр минь хэзээ эргэн ирж намайгаа нэг сайн амраахын болоо. Энэ байдлаараа хэд хоновол шар хадны хурцын тасгийн өвчтөн нэгээр нэмэгдэхийм шиг байна. Ёстой хэцүүмаа. Тэрийг минь энд тэнд явж байвал над хэлж өгч буян болно уу гээд зар өгчий дөө. Түүнийг Нойр ноёнтон гэдгийн нэг л их сайхан халуухан амьтан байгаа даа. Харахад андашгүй. Зиаг арзганах ч яахуу. Нээрээ ёстой сонин юмаа унтаж чаддаггүй.