Ангилал: хувийн тэмдэглэл
Сайн байцгаана уу блоггерууд минь ээ. Завгүй гээл гүйсээр байтал блогоо мартах шахсан байна шүү. Гадаа цас ороол хүйтэн тачигнаал гоёын хажуугаар нөгөө Улаанбаатарын минь имиж болсон утаа уушиг цээж хорсгоод хэрэг алгаа тээ.Ойрд алба амины ажил гэж гүйсээр, өөрийгөө ч мартах шахсан юм шиг байноо. Өнөө өглөө ажилдаа ирсэн ажлын газрын нэг залуу "Амарч амарч ирчихээд байж байгааг нь ээ. үс толгой нь гэж үхэрт долоолгоцон юм шиг. Хааяа ч гэсэн нэг жаахан эмэгтэйлэг байгаач" гэж авдаг байшдээ. Чамд ямар хамаатайн яады гээл хэрүүл хийгээл өнгөрсөн ч гэсэн нээрээ нэг юм бодогддог гэжээнэ шд. "Гүй энэ чинь одоо өтөлсөн болохоос үхсэн биш" гэж бодоод үдээс хойших ажлыг тэр чигт нь таслаад гоо сайхандаж яваад ирлээ. Иллэг массаж, маникур, педикур, гээл үс толгойгоо тослуулж илүүлээл, хааяа ингэх чинь сайхан юм байноо. Сэтгэл сэргэх шиг. Энэ муу биеийг ойрд ингэж эрхлүүлээгүй бүүр хатцан байсан бололтой. Ажлын газрын шударга үгтэй залууд баярлав. Эр эмгүй бүгдээрээ хааяа гоо сайхандаж байцгааяа.
Улаахан сарнайн зулай дэээрээс үнэрлэхэд
Учирсан түүний үнэр сэнхийх шиг
Будран хаялах цасан ширхэгүүд
Бурханлиг цэцгийн үнэрт шунах шиг
Улаахан сарнайн дэлбээг үнсэн
Урьдах замаа эс харан эс хайхран
Бужигнан эргэлдэх цасан ширхэгт талархан
Бурхан чөтгөр 2-ыг зорин айсуй би.