Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2009-02-04
Ээж ээ таньдаа хайртай.

Ангилал: хувийн тэмдэглэл

Энэ үгийг дотроо зөндөө боддог ч нэг ч удаа ээждээ хэлж үзээгүй тэнэг охин билээ би. Ээж минь олоон жил ходоод нь өвдөж зовиурлиад хүссэнээ идэж чадахгүй байсаар одоо харахад туранхай цонхигор харагддаг ч юунд ч бууж өгдөггүй дайчин зан авир нь хэв хэвээрээ. Ер нь миний ээжийг дийлэх зүйл нэгээхэн ч үгүй буйзаа.
Нэг удаа ээж маань эмнэлэгт  эмчлүүлж байх үеэр нь би ажлаар хөдөө яваад ... тэр үед одоогийнх шиг хаа сайгүй утас барьдаггүй байсан цаг.  Ээжийн төрсөн дүү нь миний ажлаар очсон уурхайд ажилладаг байсын. Нэг өдөр тэр ах маань хачин царайлж над дээр ирээд "За миний дүү сэтгэлээ бариарай. Муу ээж нь.... гээл өөр үг хэлж чадахгүй уйлаад эхэлсэн. Би худлаа үгүй тэгэх ёсгүй гээл орилоол. Тэгээд хот руу явах унаа машин гэж байтал ахын эхнэр зул бариал .Би "Ээж минь амьд байгаа.Та юу гэж зул бариад байгаам бэ" гээл уйлаад байсан. Удалгүй явах машин ч бэлэн болж суугаад л хөдөлсөн дөө. Замдаа худлаа гэж бодсон мөртөө л нулимс асгаал....Ээж маань амьд байгаа, очоол ээждээ хайртайгаа хэлнэ. Өглөө бүхэн босч цайгий нь чанаж өгч орой болгон хоолыг нь хийж өгнө тэгнэ ингэнэ гээл ямар их юм бодож байсан гээч.
Хичнээн тэнэг ачлалгүй охин байснаа тэгэхэд л ойлгож байгаам даа. Яарсан сэтгэлд газар хорж өгдөггүй. Явсаар арайхийн хотын бараа харж шууд л хэвтэж байсан эмнэлэг дээр нь очно гэсэн нагац ах , гэрээрээ эхлээд очсон нь дээр гээд, гэртээ ирсэн аав унтаж байснаа намайг хараад яасан ийсэн гээд л би ч уйлаад л ингээд тэгээд гээл ярьсан аав орой хоол цай аваачиж өгөхөд зүгээр  байсан шд  гэсэн  хирнээ аймаар хачин царайтай болоол гар нь салганаад ирсэн. Тэгээд гэрээсээ гараал эмнэлэг дээр ирж ээжийн өрөөнд орсон ээж маань унтаж байснаа бид хэдийг орохоор сэрж, юу болоов гээд бүүр гайхцан. Би түргэн амтайгаараа ингээд тэгээд гээд ярьсан чинь ээжийн нулимс хацраа дагаж урсаад байсан хирнээ инээмсэглээл ээж нь тэгвэл мөнхрөх нь ээ гэж байж билээ. Амьд байгаа хүнийг байхгүй болсон гэж андуураад ярихаар мөнхөрдөг гэж монголчууд ярьдаг даа. Тэгээд удалгүй ээж маань гайгүй болж эмнэлгээс гарахад нөгөө их ухаарал бас хэсэг хэсгээрээ байхгүй болсоор одоо мөн л хуучин хэвдээ ороод байх шиг.
Жаахан охин байхад ээж минь өглөө бүхэн эртээ босч цайгаа залгасны дараа гимнастик хийдэг байж билээ. Би унтаж байгаа хүн болж чимээгүйхэн ээжийгээ хараал...ээж маань хичнээн үзэсгэлэнтэй гоё харагддаг байв даа. Бушуухан том болохсон ээж шигээ сайхан эмэгтэй болохсон гэж мөн ч их хүсдэг байж дээ. Ажилдаа явсных нь дараа босоол ээжийн мээмчикийг цээжиндээ барьж үзээл кккккккк.
Ээждээ мааш их хайртай шүү.
Бонуус: Нэг эмэгтэй нутаг орондоо гайхагдсан муухай үнэртэй байж. Тэгсэн яаж ийж байгаал нэг охинтой болсын байх. Энгэрт нь эрхэлж зүүгдсээр  өсч өндийсөн охин  тусдаа гарсны дараа ээж нь охиныдоо зочлохоор очжээ. Охин  ч ээж нь ирээл бөөн баяр. Тэгснээ юу үнэртээд байнаа. Нэг их гоё үнэр үнэртээд байхын гэсийн гэнэ лээ.

Comments

2009-02-14 -

Бичсэн: ketchup

чи яг энэ бодож явдаг сайхан бүхнээ цаасан дээр буулгаад ээждээ уншуул.
мэдээж хүн гэдэг амьтан үг хэлээрээ ойлголцдог боловч бид бүхэн уран уншлагатан биш мэргэжлийн жүжигчид ч биш яаж бодсон бүхнээ хүний зүрхэнд хүртэл хэлж чадах билээ дээ. үсрээд л хайртай л гэдгээс өөрийг хэлж чадахгүй биз.

тиймээс сайхан захидал бичээд өг. уншсан мөр бүр нь зүрхэнд нь тусна. их баярлах байх. би ч ялгаа үгүй хайртай гэдэг үгийг ховорхон хэлж байсан. гэхдээ тун саяхан зөвхөн ээждээ л зориулж анх удаа захиа бичиж уншуулсан. эжий минь баярлаад хүн бүрт уншуулсан сурагтай. хэлж чадахгүй, магадгүй амжихгүй бүхнээ буулгаад уншуул. ижий чинь баярлах болноо. заавал шүү за юу. хожмийн өдөр чи надад баярлах болноо. happy

. Шууд холбоос


2009-02-06 -

Бичсэн: gangaa

Зочин: аав ээж дээрээ боломж л гарвал очиж бай.Бид чинь найз нөхөдтэйгээ уулзаж шоудахдаа цаг гаргаж чаддаг мөртлөө аав ээж дээрээ очих зав гарахгүй бна гэж хэлдэг хүмүүс шүү дээ. winking
Чван:Харамсаж бнаа найз нь.
тийм шүү эжийтэйгээ байхад баян байдаг.Гэхдээ найз минь чи л сайн сайхан аз жаргалтай явбал ээжийхээ ачийг бага ч гэсэн хариулж бгаа нь тэр шүү дээ. Чамдаа сайхан бүхнийг хүсэж явдаг шүү. big hug

. Шууд холбоос


2009-02-05 - ухаарал

Бичсэн: chvan

Ээжгүй хүн хамгийн хоосон байдаг юм байна шүү

. Шууд холбоос


2009-02-05 - ухаарал

Бичсэн: chvan

Чи азтай юм аа.Манай ээж зүв зүгээр 19 цагийн үед утсаар яриад л 22 цагт цус харваад шууд өнгөрсөн би чиний адил нутаг руугаа явж байхдаа өнгөрсөн гэхэд итгэхгүй байсан.Гэрийнхээ гадаа очоод өрх нь бүтээлгэтэй гэр нэмэгдсэн байхыг хараад ухаан алдаж байсан юм одоо байнга ээждээ хайртай гэж ганц удаа хэлж байдаг байж бодож харуусаж явдаг тэгж харуусаж явах шиг гуниг байдаггүй юм билээ.Миний найз байнга ээждээ очиж үнсүүлж хайрлаж байгаарай

. Шууд холбоос


2009-02-04 -

Бичсэн: Зочин

Өчигдөр аав ээж хоёртойгоо хамт байсан. Манайхан бүгд гэртээ. Өглөө бүгдээрээ аавын чанасан цайг уугаад сууцгаасан чинь ээж яасан гоё юм бэ гээд л, ойрд нээрээ тэгж цуглаж суугаагүй. Сайхан байсан. Хэн хүнгүй л ийм байх юм даа. Өнөөдөр дахиад харьчихдаг ч байж үү дээ... Маргааш ирэхгүй юм уу л гээд байсан юм. Чиний бичлэгийг уншаад нээх их онгойгоод сонин болчлоо...

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 12 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax