Ангилал: Шүлэг
Нүсэр их мөрөөдлийн цэнгэлд түр умбанам
Уруулын чинь сайхан нэгэн үе согтож
Уйтай хүнд сэтгэлийн гунигаас түр салнам
Амьсгалын чинь сайханд нэгэн үе согтож
Ариун энэ орчлонд амь орох шиг болном
Дарс мэт амттайхан амраглалд чинь нэгэн үе мансуурч
Даамай гашуун энэ хорвоогийн өнгийг түр мартнам
Далай мэт гүн хайранд чинь нэгэн үе согтож
Даагдашгүй хүнд сэтгэлийн дарамтаас түр ангижирнам.