Ангилал: Шүлэг
Багт наадамд тоглох мэт хуурамч амьдралаас залхаад
Байгаа энэ л төрхөөрөө чамайгаан би зорилоо
Нүдийг минь хараад намайгаа уншаарай
Нүгэл хийгээгүйг минь чи лав ойлгоноо
Нүцгэрсэн сэтгэл удаан тогтсонгүй
Нөмөр дулааныг гэсэндээ чамайгаан гэлээ
Хүйтэн сэтгэлээр итгэлийг минь бүү хайраарай
Хэлэхгүй байсан чиг сэтгэлийг минь ойлгоорой
Зүрхэнд шарх болон шархирах
Зүйрлэшгүй их хайрын гомдлыг
Чамайг л гээд очсон сэтгэлийг минь бодон
Чадлаараа нэг тайлаад өгөөрэй