Ангилал: Шүлэг
Үзэг барьсан гар минь үсэг тэрлэж
Үлэмж ариун зүрх минь чамайгаа үгүйлнэ
Хундага дарс сэтгэл дарь мэт дүрэлзүүлж
Халуун нулимас мэт үгсээ цувартал нь таталнам
Дүрэлзсэн сэтгэлээ усаар даруулчихаад би
Дууссан дарсны хундага эргүүлж нэг үзчихээд
Урсах нулимсаа барьж чадалгүй
Уйтгараар дүүрсэн сэтгэлдээ чамайгаа үгүйлнэ
Чин зүрх минь тэсч ядан хүлээж байна
Чиний ирэхгүйг мэдэж байвч хүлээж байна
Уудам орчлонгийн хоосон зайд
Уусан одмоор хэцүүхэн байна.