Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-10-10
Сонгуулийн дон

Ангилал: Шүлэг

Хоосон амлалтууд
Худал инээмсэглэлүүд
Хуурамч ухаантнууд
Худалдаж авахыг санаархагчид
Хаа сайгүй хэнээтнүүд
Эрээн мяраан цааснууд
Эмзэг сэдвийг хөндөгчид
Эрх мэдэлд шунагсад
Сонирхогч сонирхуулагч бүгд
Солиорох дөхсөн донтнууд
Зохиолын дуу хангинуулагсад
Зогсоо зайгүй давхигсад
Зорилго нь тодорхой шуналтнууд
Хэсэг бүлгээрээ талцагсад
Хэрүүлийн алим таригсад
Цэц мэргэнээ булаацалдагсад
Цэвэрхэн бүсгүйд унагсад
Ашгүй удахгүй дуусах нь
Ахиад 4-н жил  нам жим

...

2008-10-10

Ангилал: хувийн тэмдэглэл

Зиаг блог маань бүүр царай алдаж гүйцжээ.Эзэн нь болсон би завгүйгээ гайхаал хийж бүтээсэн юмгүй хирнээ л гүйгээд байдаг.Завгүй гэсэн хирнээ бас төрсөн өдөр мөдрөө тэмдэглэх зав гаргаад байх шиг ээ.Өнөөдрөөс нэг жинхэнэ ёсоороо  өрөөндөө сууж овооруулж хаясан ажлаа захаас нь барьж авъя даа.
Яагаад ч юм бүү мэд учиргүй ганцаардаал байх шиг....Түм түжигнэж бум бужигнаж машин тэрэг нь багтахгүй чихэлдсэн, түгжирсэн энэ  хотод ганцаардаад байгаа нь сонин ч юм шиг....Бусадтай ярилцаад хөгжилтэй инээх царай маань ч элдвийг бодож дурсах сэтгэл минь ч худал хоосон юм шиг ...нэг иймэрхүү байх шив дээ....

2008-10-08
Хөгширчээнэ дөө

Ангилал: Шүлэг

Нэгэн он улирч өнгөрлөө
Нимгэн энэхэн бие минь
Нэгэн насаар элэгдлээ
Нээрээ ингэхэд бүтээсэн минь юусан билээ
Нимгэн энэхэн биед минь нэмэгдсэн нь юусан билээ.
***                              ***                                     ***
Танхил энэхэн биеийг минь төрүүлсэнд
Талархлаа аав ээждээ
Хөртийн доор  Монгол эх оронд минь илгээгдсэн
Хүүхэн доод заяандаа чиг баярлалаа
Намайг хайрлаж атаархаж бас үзэн ядаж асан
Нарт хорвоод зэрэгцэн амьдарч яваа
Ах дүү амраг садан аялаг гоо найз хүүхнүүд
Аглаг уулын зэрлэг буга шиг сайхан эрчүүддээ баярлалаа.
***                             ...

2008-10-01
4, 5-н мөртүүд

Ангилал: Шүлэг

Байхгүй үнэнчээр ханилах гэж
Багын амрагаа зовоогоод яахав
Баяртай гэдэг ганцхан үгийг
Бат ноттойхон хэлээд
Байрныхаа хаалгыг тас саван хаачихья
***                 ***                            ***
Өлөн элгэн дээрээ бодолд ээрэгдэн
Өр зүрхээн гунигийн сүүдэрт хавчуулаад
Даян дэлхий даяар хайр сэтгэл эрэн тэнүүчлээд
Дахиад надад заяахгүй халуун итгэлээ дуудна
***                   ***                     ***...

2008-10-01
Сарнай

Ангилал: Шүлэг

Гартаа ганц улаан сарнай барьчихсан
Ганган бүсгүй гунигтайхан алхална
Гуниг цацлах царайн цаанаас
Жаахан түүний хайр гэрэлтэнэ
Чимээтэйхэн гудмаар,өөрөө өөртөөн бэлэглэсэн
Час улаахан сарнайгаа барин алхахад
Цаагуур наагуур зөрөн өнгөрөх бүсгүйчүүд
Сайхан залуу бэлэглэсэн байх даа гэж атаархана

2008-09-23
Чи яг л ид шидтэн мэт

Ангилал: Шүлэг

Хархан нүднээс сувдан дусал бөмбөрөхөд
Ханхүү чиний минь ганцхан үг намайг тайвшруулдагаа
Харанхуй орчлонд ганцаардан гомдоход
Хайртай чиний минь дөлгөөн инээд баярлуулдагаа
Чи яг л ид шидтэн мэт
Чимхийн төдий зөөлөн үгээрээ
Чимээгүйхэн ухаалаг харцаараа
Чин зүрхийг минь чи тэтгэдэгээ
Хүйтэн шөнөөр хөнжилдөө дааран чичрэхэд
Хүсэлт чиний минь ганцхан үнсэлт намайг дулаацуулдаг аа
Хүүхэн бие минь багахан шаналахад
Ханьхан чиний минь дулаахан гар хүрэхийн төдийд би эдгэдэг ээ
Чи яг л ид шидтэн мэт
Чиний л төлөө элэгдэх
Чин үнэнч бүсгүй наддаа
Чи яг л ид шидтэн мэт................ба...

2008-09-23
Чадахгүй ээ

Ангилал: Шүлэг

Хайртай даа чамдаа хайртай
Хар үсний чинь долгионд хөл алддаг
Хархан нүдний чинь талимаанд барьц алддаг
Хамаг бүхнээ умартан дурладаг аа
Гэвч:
Хагацаж чаднаа чамаасаа
Хатуурхаж түлхэж ч чадна
Хайш яйш харьцаж ч чадна
Харин ганцхан мартаж л чадахгүй ээ
Үзэн ядаж үнэхээр дайсагнаж чадна
Үг ч солихгүй тас намжирдаж чадна
Үзэгдэж харагдахгүй арилж бас чадна
Үнэхээр ганцхан мартаж л чадахгүй ээ...

2008-09-22
Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд

Ангилал: болсон явдал

Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь Монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингисийн супер ген байлаа.Монголчуудын эзэлж байсан улс орны эрчүүдийн 7хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай эр удмаа дагадаг хүчирхэг амьдрах чадвартай гень Монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингисийн гень гэж нэрлэн гайхан судалж байлаа.
Энэ сенсаци намжиж амжаагүй байхад Монгол бүсгүйчүүдийн генийн судалгаа дараагийн бүр ч илүү сенсаци болон тарж Европыг шоконд оруулж эхэллээ. Үлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бүсгүйчүүдээс оллоо.
Үүни...

2008-09-20
09-20

Ангилал: хувийн тэмдэглэл

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2008-09-17
...............

Ангилал: гуниглал

Өнгөрсөн жилийн өдийд лав одоогийнхоос муу байгаагүй,гэвч сайн байна гэж бодож байгаагүйн байна.......

2008-09-16

Ангилал: аймшиг

Жаргалмаа бүсгүй  өнөөдөр тун ч сэтгэл хангалуунаар  дуу аялан гүйж инээх шалтаг гараагүй байхад тас тас хийн инээд алдаж урьдынхаас нэг л цовоо цолигуун харагдаж байлаа.Өөрөө ч үүнийгээ гайхан,хайр гэгч ингээд дахин ирдагийн байхдаа хэмээ хөөрхөн булцгар хацраа ягааруулан байж ичингүйрэн бодох ажгуу.Ээж дүү 2-н хамтаар бусдын жишгээр хоёр идэхгүй хоосон хонохгүй хоног өдрийг өнгөрөөж явсаар нэг л өдөр 18 нас хүрч бусдын харцыг унагасан сайхан бүсгүй  Төмөр замын техникумын замын ангийн оюутан болж байсан цаг саяхан мэт.Гэвч өдгөө аль хэдийн 10 жил өнгөрч анхны хайрын эзэн залуу ор сураггүй ал...

2008-09-13
Үхэхээр шийдэв 1

Ангилал: хувийн тэмдэглэл

Ойрд зав бага гээд уйтгар гуниг нус нулимснаас минь хуваалцдаг энэ муу блогоо нээж ч харалгүй хэд хонов.Өнөөдөр гадаа налайгаал намрын сайхан шар өдрийн нэг болж байна.Гадуур алхаж яваад нэг таньдаг эмээтэйгээ таарсан чинь төрсөн охин ач охин 2 нь өчигдөр зэрэг төрөөд нэг нь хүү нөгөө нь охинтой болсон гээд явжээнэ.
Амьтай бүхэн үрийн дуугаар баясч
Алтан дэлхийд сэвлэг даахь үнэртэн жаргадаг
Азтай бүхэн өөрийн гэрийг барьж
Амьдын жаргал эдэлдэг энэ орчлонд
2-н 2 хүн шинээр мэндэлж аав ээж амраг садандаа баяр хөөр бэлэглэжээ.Сайхаан сайхан.
Бүр хадуураад явчихав.Өөрийнхөө хорвоогоос уйдаа...

2008-09-13
Намрын дурсамж

Ангилал: хувийн тэмдэглэл

Намрын намарт л аав ээж бид хэд жимс түүхээр ууланд гардаг тэр цаг саяхан мэт.Нэг л их ажил хэрэгч хүмүүс майхан сав тогоо шанага хоол хүнс бэлдээд л долоо найм хоногоор жимсэнд ....Тийм их жимс хэрэгтэй байгаа юм шиг л...Гэхдээ тэр цаг бидэнд хичнээн сайхан амралт болдог байваа.Манайхан бүгд маш сайн жимсчид.Нэрс л  түүнэ бусад жимсийг тоохгүй ээ.Аравтын бидон бариад л цэнхэртсэн нэрсэн дунд сууж авна даа. Шувуудын жиргэх,модны шуугих,уулын бяцхан горхины шоржигнох чимээ одоо ч хүртэл чихэнд сонсогдох мэт.Би хамгийн залхуу муу жимсчээн. Жаахан түүж саваа дунд нь оруулж аваад түүнийгээ атга ат...

2008-09-10
Аз жаргал гэгч

Ангилал: санаа бодол

Аз жаргалыг бид хайгаад л байдаг,амьдралыг түүний тулд үрээд байдаг.Эд хөрөнгө,эрх мэдэл,эрдэм мэдлэг,зуурдын учрал, зугаа цэнгэл,хайр дурлал, ханийн заяа хаана байдаг аз жаргалынтэр ер нь.

2008-09-02
Таалагдсан учраас copy-доод ирлээ

Ангилал: Шүлэг

Зөвхөн эрчүүдэд
С.Цэвээнлхаазал
Улс орон мандан бадрах нь
Уруудаж эсвэл доройтон буурах нь
Эрчүүдээсээ л шалтгаалж ирснийг
Эргэх түүхээс харж болно.
Суу алдраа бадрааж явсан ч
Судар түүхэнд бичигдэж үлдсэн ч
Арчаа муутай харчуудтай
Амьдрал мэдэхгүй эрчүүдтэй
Хэчнээн олон улс үндэстэн
Хилийн дээс нь хумигдан булаагдаж
Хэл соёл нь устан арилж
Өрөөл бусдад уусан шингэж
Өрлөгт түүхээс арчигдан арилав даа...
Өнөөдрийн хөгжилтэй гэж магтагдаж яваа
Өрнө дорнын их гүрнүүд
Хил хязгаараа өргөж...

2008-09-01
Санаа алдахад

Ангилал: Шүлэг

Ойрд ийм гунигтай байснаа санахгүй юм
Орчлон тэр чигээрээ бүүдийгээд
Нар хүртэл сүүмийгээд
Надтай таарсан хүн болгон гуниад л
Борхон нүдэнд гуниг хөвөлзөж
Хачин их ганцаардлаа
Халуу дүүгдэг сэтгэл хүйт оргиод байх юм
Хааш нь хийхээ огт мэдэхгүй нь
Гунигтайхан харцанд минь
Гудайж харагдах юм амьдрал
Санаа алдах тоолонд минь
Сайхан бүхэн хийсчих гээд л......

2008-09-01
Нулимс

Ангилал: Шүлэг

Нулимс яасан гашуун юм бэ
Хацар дагаад л давс аманд уусах юм
Нууцхан сэтгэл яасан эмзэг юм бэ
Хайрандаа зовж шаналах юм
Зүрх сэтгэлээ захир бүү бууж өг
Зөндөө урт амьдрал өмнө чинь бий
Тоглосон хүний үгэнд уярч
Тоотой насаа хасаад дэмий
Хүлээхээн боль хонгор минь
Хүрэн зүрхээ өөрөө хайрла
Хуурамч үгэнд итгэдэг
Хүүхэд зангаа татаж үз
Хайрлахаан боль түүнийг
Хацар эсгэх нулимсаа
Ханцуйгаараа нэг сайн шудраад
Хамгийн сайхан цаг ирнээ гэж шивнэ өөртөө...

2008-09-01
Навчис

Ангилал: Шүлэг

Намар орой болж дээ моддын навчис шарлан
Надтай хамт уйтгарлаад л
Нартай зунаар гайхуулан шаагиж байсан мөчирс
Намайг хэн нэгэн харчих вий гэсэн шиг гудайгаад л
Сэтгэлд гуниг үлдээж үүлс сүглийнэ
Сэмэрч ядарсан хөгшин навчис хөлд унана
Үг хэлдэг бол зовлон тоочоод
Үхэшгүй мөнхийн рашаан олж өгөөч гэх байсан болов уу?
Үгүй бол  зовлонгоор дүүрэн энэ хорвоогоос залхлаа
Үтэр түргэн холын холд одъё гэхсэн болов уу?
Намраас тэд салж ядан салж ядан
Нартаас тэд хагацаж ядан хагацаж ядан
Эргэн эргэн харж хэлж амжаагүй үгсээ
Элэг эмзэглүүлэн сүүлчийн удаа хэлье гэхсэн болов уу?...

2008-08-29
Дараагийнх....

Ангилал: эротик

Эгээгийн дүү нар бас л 18 хүрэхээрээ уншаарай за

Галаа  гадаадын хөрөнгө оруулалттай компанид инженер хийдэг өндөр нуруутай жирийн л монгол залуу.Түүний найз охин Болроо МУИС-ийн төгсөх курсын оюутан,дүрлэгэр алаг нүд гоолиг өндөр нуруутай сайхан бүсгүй.Энэ 2-ийг хамт явахад ямар сайхан хос вэ гэж өөрийн эрхгүй санаа алдмаар ёстой л бие биед нь захиалсан юм шиг сайхан залуус билээ.Намрын нэг сайхан өдөр тэр 2 өчүүхэн зүйлээс болж маргалдаад Болроо охин жаахан сэтгэл тавгүй хэвтэж байтал утас нь дуугарч:"Хайраа миний буруу найзыгаа уучил л даа"гэх хайрынх нь уянгалаг дуу хоолой сонсогдоход Б...

2008-08-28
Гарчигаар ч яахав

Ангилал: хувийн тэмдэглэл

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Хуудас: 3 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн