Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-08-28
Би

Ангилал: хувийн тэмдэглэл

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2008-08-23
Миний л бодол

Ангилал: санаа бодол

Цаг сайхан байхад барилгачин байгаад,эдүгээ гаарийчин болсон нэгэн: "Хамаг барилга байгууламжаа хужаа нараар бариулахаа больж,хар архичид болж хувирсан Монголынхоо хэдэн барилгачдыг ажилтай амьдралтай,болгож өгөөчээ"хэмээн уйлан хайлан ярьж байсан тухай сонсож байснаа санаж байна.Барилгачин ангийг хужаа нараар бус Монгол залуучуудаараа бүрдүүлбэл илүү ирээдүйтэй ашигтай юм биш үү.Ингэж хэлэхээр өөдөөс Монголчуудад орчин үеийн барилгын мэдлэг чадвар байхгүй.Монгол залуучууд архи ууж хулгай хийхээс өөр чадах юмгүй болсон гэсэн үг л сонсох болжээ.Бид иймдээ тулсан гэжүү. Миний бодлоор бол:Хужаа н...

2008-08-22
Надад хамаагүй

Ангилал: Шүлэг

Өнгөрсөн бүхэн эргэж ирэхгүй
Өнө мөнхөд алсын алст хаягдсан
Өнгө гэрэл хар сүүдэр харнхуй
Өвчин зовлон жаргал цэнгэл
Өчнөөн их цөхрөл гомдол бухимдал
Өнөөдөр надад огт хамаагүй ээ
Улирсан цаг учирсан гай зовлон
Уйтгар гуниг урсгасан нулимас
Унагасан үг алдсан хайр энэ бүхэн
Уужимхан хорвоод амьд буй надад огт хамаагүй ээ
Өнөөдрөөрөө би бахархаж өнөөдрөөрөө би бахархана.
Өнгөрсөн бүхэн эргэж ирэхгүй
Өнө мөнхөд алсын алст хаягдсаан
...













2008-08-22
Гуйя

Ангилал: Шүлэг

Дээд тэнгэр танаас
Тэргүүн бөхийлгөн гуйх гуйлт надад байна
Хайр надад хайрлаач гэж би гуйхгүй
Хачин сайхан хайрыг гуйж олдоггүй юм
Дурлал надад заяагаач гэж би гуйхгүй
Дуу шиг сайхан дурлалыг гуйж бас олдоггүй юм
Тэнгэр бурхан танаас
Тэргүүн бөхийлгөн гуйх гуйлт надад байна
Тэвчээр надад хайрлаач гэж
Тэнхээ мэдэн гуймаар байна.

...

2008-08-22
Бүсгүйг бүү гомдоо

Ангилал: болсон явдал

Хүү-гийн хүсэлтээр болсон явдалыг та бүхэндээ сонирхуулахыг оролдъё.Ямар ч хэтрүүлэггүйгээр яг л болсноор нь шүү.Гэхдээ нэрүүдийг нь өөрчиллөө.
Би гэдэг хүн  цөөхөөн хэдхэн найз бүсгүйчүүдтэй  хүн.Бүр багаасаа арван хэдхэн настай алдрай жаахан охид явахаасаа л бие биенээ түшиж уйлахдаа хамт уйлж инээхдээ хамт инээж эгэлхэн энэ хорвоогйин нарыг хамтдаа элээж явна даа.Нэг удаа бид хэд цуглаж билльярд тоглохоор болцгоов.Цуглах газраа очоод хүлээгээд байдаг,хөгжилтэй сэргэлэн Дээгий маань байдаггүй ээ.Утасдсан чинь учиргүй уйлаад ажил дээр хүрээд ир гэхээр бид хэд яасан юм бол гээд айж сандралдаа...


2008-08-21
Анхных

Ангилал: эротик

Зөвхөн насанд хүрэгсдэд шүү.Эгээгийн дүү нар
18 за 20 ч юмуу  25 ч юмуу  хүрэхээрээ уншаарай за........
Өгүүллэг бичих гэж оролдсиймаа.Та бүхэн гэгээн оюундаа болгоож санал сэтгэгдлээ харамгүй хайрлаарай.Анхных шүү.Учир дутагдалтай юм байвал уучилж өршөөгөөрэй.

Болд эхнэр 2 хүүхэдтэй, нуруулаг царайлаг сайхан залуу бөгөөд нэгэн яаманд хэлтсийн дарга хийдэг ажил амьдрал нь дэвжин дээшилж яваа адтай одтой аавын хүү нарын нэг. Эхнэр Тунгалаг нь томоохон эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмч хийдэг, ажил амьдралдаа сэтгэл хангалуун явдаг, эрийн чимэг болсон үнэнч журамтай сайхан бүсгүй билээ. Тунгалаг...

2008-08-21
Намар болжээ

Ангилал: хувийн тэмдэглэл

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2008-08-20
Надад үгүй

Ангилал: Шүлэг

Дорны намуухан бүсгүйгээс гарамгүй
Дошгин ааш надад бий
Хангар сайхан монгол эрээс дутамгүй
Хатан тэвчээр ч надад бий
Өрнийн янагхан бүсгүйгээс гарамгүй
Өнгө ялдам ааль ч надад бий
Өршөөл үгүй хатуу хорвоод тохирсон
Өширхөл үзэн ядалт ч надад бас бий
Эхийн аугаа сэтгэлээс ялгагдамгүй
Энгүй их хайр ч надад бий
Халуун хайраа умартан
Хуурч мэхлэх тачаал надад үгүй
Итгэнэ үү байна уу өөрөө мэд дээ
Энэхэн зүрхний энэлэн минь дээ
Түлхэнэ үү татна уу өөрөө мэд дээ
Тугал хархан нүдэн минь дээ

...

2008-08-20
Аргадах юм би

Ангилал: Шүлэг

Аав ээж алаг үр амрагханаа
Аргадах юм би
Хорвоо ертөнц хувь заяа хэлтгий тавилангаа ч
Аргадах юм
Аргасан гашууныг нь аргадан зөөллөхөөр
Амьдралын бартааг нь ч илбэн арилгахаар
Алаг энэхэн хорвоод
Алдхан бие минь төрсөн гэж үү
Бурхан багш буг чөтгөрийг ч
Бүгдийг би л аргадах юм
Буруу нь зөвдсөн  буурал энэ хорвоод
Буруутай нь ганцхан би гэж үү

...

2008-08-20
Чамдаа би

Ангилал: Шүлэг

Хайртай байсандаа чамдаа би
Хэнээс ч илүү аргадан хайрласан
Хэлэх үг бүрээ цэгнэн хайрласан
Хэврэгхэндээ ийм хэврэг хэмээн санасангүй
Дурлаж явсандаа чамдаа би
Дуугий чинь сонсон жаргаж явсан
Дугариг хар нүдийг чинь үнсэн дурласан
Дулаахан тэвэрт чинь зүүдэндээ жаргасаан
Санаж зүрхэндээ санааширч явсан
Санаа сэтгэлийн чинь сайхныг биширч явсан
Саналаа гэхэд чинь баярлан
Санаа алдан алдан хүлээдэг байсаан
Хоромхон чиг гэсэн жаргал хайрлаж
Хорвоог туулахад минь баяр нэмж явжээ чи
Богинохон гэж чамлахааргүй хайрлаж
Бор амьдралд минь өнгө нэмж явжээ чи

...

2008-08-19
Ангийн минь анд

Ангилал: хувийн тэмдэглэл

Манай ангийн Тулгаа гээд жижигхэн бор хөвүүн, сахилгаагүй ч гэж жигтэйхэн нэгэн.Манай ангид эхний 2 курст суугаад дараа нь өөр сургууль руу шилжээд явчихсан ч бид бас мартдаггүй уулзахаараа урьдагийн.Сая ч мөн манай ангийнхан уулзах гэж байна ирээрэй гээд тэр ч яахав дуртай ирэхгүй юу.Тэр маань нилээд өөрчлөгдөж биерхүү ч гэмээр нилээд том болсон бага зэргийн буурь суух маягтай болсон байхийн.Гэхдээ л нөгөө багын зан бараг л хэвээрээ алиа марзан юм ярьж бусдыг инээлгээд л...Одоо юу хийж байгааг нь сонирхлоо.Нэг барилгын компанитай бас эмульсны үйлдвэртэй гэнэ,яахав давгүй л явж байгаа юм байна...


2008-08-18
4-н мөртүүд

Ангилал: 4-н мөрт


Үүрч яваарай гэж энэ жаргалыг
Бурхан надад бэлэглэсэн юм
Үймэрч байгаарай хааяа гэж энэ зовлонг
Бурхан намайг ухааруулсан юм
***            ***               ***
Ганган машинтай тэр залуу
Гараараа даллаад өнгөрлөө
Гаригийн хаана чиг таарсан танихгүй чамд
Ганц хором ч болтугай таалагдсандаа баярлалаа
***                      ***                     ***
Хачин их үймж байна сэтгэл
Нүйтэн салхитай нь хамт хүйт дааж
Хаялах цастай нь хамт хаялан
Хачин их шаналж байна зүрх
***                ***            ***
Архи ууж асгартал уйлмаар санагдлаа
Ариун үнэр гардаггүйг нь санаад болил...


2008-08-18
Нулимас үлдээ

Ангилал: Шүлэг

Нутгийн бараа харагдахад
Самсаа шархирах нулимас үлдээ
Сайхан ээждээ эрхлэхэд
Сэтгэл хөдлөх нулимас үлдээ
Гашуун зовлон дайрахад
Гуниглан дуслах нулимас үлдээ
Өнчин балчрыг хараад
Өр өвдөн унагах нулимас үлдээ
Халуун нулимсыг минь бүү барчих
Хангалттай зовлон надад ирэхэд
Аньсага зовхийг минь чийглэх
Аниргүйхэн нулимас надад үлдээ
...












2008-08-18
Зав гардаггүй ээ...

Ангилал: хувийн тэмдэглэл

Сүүлийн хэдэн өдөр блогтоо бичлэг оруулж чаддагүй нэг л их завгүй хүн....болчлоо.Амралтын өдрүүдээр ангийнхантайгаа багштайгаа амралтанд яваад 2 өдөр их л сайхан өнгөрлөө ш дээ.Төгссөнөөс хойш ингэж олноороо уулзаж байгаагүй болохоор гоё байсаан.Оюутан цагийн хөгжилтэй сонирхолтой явдлуудаа ярьж ээрч мууртлаа инээж хөхрөөд л...Хамгийн аймаар нэг зүйл болсон нь би гэдэг хүн архи уучаад машин бариад тойрог дээр хэт хурдтай явжийж амий алдах шахлаа ш дээ.Архи гэдэг ундаа ч хатуухан ундаа даг шүү.Бас нэг хачин юм болсныг хэлэхгүй өнгөрч болохгүй нь ээ.Манай ангийн нэг банди эхнэрээ дагуулж ирсэн х...

2008-08-08
Гарчиггүй

Ангилал: санаа бодол

Би угийн их сониуч хүн.Энэ блогийг бичиж эхэлснээс хойш энэ чанар маань улам бүр сэрээд сэдрээд хачин болж байнаа.Ер нь бол сэтгүүлч мэргэжил эзэмшчихээд юм шиншлээд гүйж явсан бол дажгүй байх байсан ч байж магадгүй л юм . За энэ олон юм нурших ч яахав гол зүйлдээ оръё доо.Улаанбаатарын энэ олон буудал hotel гэсэн сүржин нэртэй даржин газруудын талаар янз бүрийн юм олон хүний амнаас сонсоод л явдаг байлаа.Охид бүсгүйчүүдийг байрлуулан бараа товаар мэтээр зараад байж байдаг тэгдэг ингэдэг гээд л...Яг ямар үйл явдал болоод байдгийг нарийн сайн ойлгохгүй л сонсоод өнгөрөөд байдаг байснаа гэнэт ду...

2008-08-06
Япон өвгөний яриа

Ангилал: болсон явдал


Хаанаас ч билээ хэзээ ч билээ үүнийг уншиж байсан юм аа. Онигоо ч юм шиг хирнээ бас үнэн чюм шиг ...Та бүхэнтэйгээ хуваалцахаар энэхүү бичлэгийг оруулж байна .
Японы нэг өвгөн Монгол улс гэж ямар улс байнаа.Яахаараа манай улс жил болгон ийм их хөрөнгө мөнгө төсөвлөж тусалж дэмждэг юм бэ гэж асуухад нь урдаас нь 1,5 сая метр квадрат нутаг дэвсгэртэй 30 сая малтай 2 сая хүн амтай онгон зэрлэг байгальтай улс байдаг юмаа гэж хариулжээ.Гэтэл япон өвгөнтолгой сэгсрэн шогширч "Пөөх наадахь чинь 32 сая мал байна ш дээ.Тийм том газар нутагтай ийм их малтай байж амьдарч чадахгүй байгаа юм бол тэр 2 сая х...


2008-08-05
Түүнийг минь ав

Ангилал: Шүлэг


Хэн нь ч хамаагүй түүнийг минь ав
Хэрэгтэй хүн шүү тэр удам сайтай эрээ
Өглөөний нар өөрийнх нь дээрээс манддаг юм
Өө чи нөмөр гэрлээр дутахгүй
Ирэх нэгэн өдөр миний биш чиний уруулыг үнсэх тэр
Их өгөөмөр байгаасай
Марталт гэдэг хуучны пянзыг
Магад зүрхэнд чинь бүү чихруулаасай
Сонсоход тээртэй уярахад тээглэм нэлээд уйтай
Солиотой дурлалын эзнээр сонгогдох дуртай эр шүү

...

2008-08-05
Эх нутагтаа өргөх миний дуун

Ангилал: Шүлэг


Унасан туссан нутаг
Уулсын дундах Тосонцэнгэл минь
Угаасан тунгалаг рашаан
Урсгал намуун Идрийн гол минь
Тоглож наадаж өссөн
Тост ногоон Дугантын булан минь
Томоогүй насаа үдсэн
Дурсамж дүүрэн дунд сургууль минь
Санаж байна би
Сайхан эх нутгаа
Дурсаж байна би
Дуниарт ногоон зуслангаа
Жаварт нь хацраа алгадуулсан ч
Жаргалтай инээдийг мнь хадгалж үлдсэн
Жавхлант бага насыг минь өхөөрдөн үдсэн
Цав цагаан цасан нөмрөгтэй нутгийн минь уулс та
Цаначин охины цангинасан дууг үгүйлж байна уу
Тэв тэгшхэн мөсөн талбайтай нутгийн минь гол та
Тэшүүрчин охины чийрэгхэн хөлийг санаж байна уу
Нутгийн чинь охин сайн явнаа
Нулим...





















2008-08-05
Би азтай хүн

Ангилал: Шүлэг


Сэтгэл шимшрэм хүнд хэцүүг
Сэвхийтэл аваад хаячих олонтой хүн би
Салхинд унагасан нулимсыг минь
Сарны гэгээ нь аргаддаг нутагтай хүн би
Бодол гэмтээм хатуу хөтүүд
Бүүвэйн тайвшрал хайрладаг аав ээжтэй хүн би
Бурхан бүрэлваатай увьдисанд
Адислуулж явдаг хувьтай хүн би
Зовж эцэж ягдахын цагт
Зорьж золгох ахтай хүн би
Хөгширч гундаж элэгдэхийн цагт
Хөөрч бахдах үртэй хүн би
Би азтай хүн

...

2008-08-01
Уунаа би ууна

Ангилал: Шүлэг


Уунаа би яадгийн ууна
Уйтгараар дүүрсэн сэтгэлийг ундааны дээдээр даруулчихаад
Урсах гээд байгаа нулимсыг зөнд нь хаян асгаруулж
Улаан зээрд болтлоо уунаа би яадгийн
Тасарнаа би яадгийн тасарна
Тарчлаад байгаа сэтгэлийг танхай ундаагаар даруулаад
Танхил халуун биеийг зоргоор орхин цэнгүүлж
Там диваажин 2-оо мартан, тасарнаа би яадгийн тасарна
Задарнаа би яадгийн задарна
Завилгаат монгол эрчүүдтэй цэц булаалдан
Залуухан гоолиг охидтой өнгө хоршин
Замилангийн жамыг сөрөн задарнаа би яадгийн задарна

...

Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Хуудас: 4 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн