Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-08-22
Гуйя

Ангилал: Шүлэг

Дээд тэнгэр танаас
Тэргүүн бөхийлгөн гуйх гуйлт надад байна
Хайр надад хайрлаач гэж би гуйхгүй
Хачин сайхан хайрыг гуйж олдоггүй юм
Дурлал надад заяагаач гэж би гуйхгүй
Дуу шиг сайхан дурлалыг гуйж бас олдоггүй юм
Тэнгэр бурхан танаас
Тэргүүн бөхийлгөн гуйх гуйлт надад байна
Тэвчээр надад хайрлаач гэж
Тэнхээ мэдэн гуймаар байна.

...

2008-08-20
Надад үгүй

Ангилал: Шүлэг

Дорны намуухан бүсгүйгээс гарамгүй
Дошгин ааш надад бий
Хангар сайхан монгол эрээс дутамгүй
Хатан тэвчээр ч надад бий
Өрнийн янагхан бүсгүйгээс гарамгүй
Өнгө ялдам ааль ч надад бий
Өршөөл үгүй хатуу хорвоод тохирсон
Өширхөл үзэн ядалт ч надад бас бий
Эхийн аугаа сэтгэлээс ялгагдамгүй
Энгүй их хайр ч надад бий
Халуун хайраа умартан
Хуурч мэхлэх тачаал надад үгүй
Итгэнэ үү байна уу өөрөө мэд дээ
Энэхэн зүрхний энэлэн минь дээ
Түлхэнэ үү татна уу өөрөө мэд дээ
Тугал хархан нүдэн минь дээ

...

2008-08-20
Аргадах юм би

Ангилал: Шүлэг

Аав ээж алаг үр амрагханаа
Аргадах юм би
Хорвоо ертөнц хувь заяа хэлтгий тавилангаа ч
Аргадах юм
Аргасан гашууныг нь аргадан зөөллөхөөр
Амьдралын бартааг нь ч илбэн арилгахаар
Алаг энэхэн хорвоод
Алдхан бие минь төрсөн гэж үү
Бурхан багш буг чөтгөрийг ч
Бүгдийг би л аргадах юм
Буруу нь зөвдсөн  буурал энэ хорвоод
Буруутай нь ганцхан би гэж үү

...

2008-08-20
Чамдаа би

Ангилал: Шүлэг

Хайртай байсандаа чамдаа би
Хэнээс ч илүү аргадан хайрласан
Хэлэх үг бүрээ цэгнэн хайрласан
Хэврэгхэндээ ийм хэврэг хэмээн санасангүй
Дурлаж явсандаа чамдаа би
Дуугий чинь сонсон жаргаж явсан
Дугариг хар нүдийг чинь үнсэн дурласан
Дулаахан тэвэрт чинь зүүдэндээ жаргасаан
Санаж зүрхэндээ санааширч явсан
Санаа сэтгэлийн чинь сайхныг биширч явсан
Саналаа гэхэд чинь баярлан
Санаа алдан алдан хүлээдэг байсаан
Хоромхон чиг гэсэн жаргал хайрлаж
Хорвоог туулахад минь баяр нэмж явжээ чи
Богинохон гэж чамлахааргүй хайрлаж
Бор амьдралд минь өнгө нэмж явжээ чи

...

2008-08-18
Нулимас үлдээ

Ангилал: Шүлэг

Нутгийн бараа харагдахад
Самсаа шархирах нулимас үлдээ
Сайхан ээждээ эрхлэхэд
Сэтгэл хөдлөх нулимас үлдээ
Гашуун зовлон дайрахад
Гуниглан дуслах нулимас үлдээ
Өнчин балчрыг хараад
Өр өвдөн унагах нулимас үлдээ
Халуун нулимсыг минь бүү барчих
Хангалттай зовлон надад ирэхэд
Аньсага зовхийг минь чийглэх
Аниргүйхэн нулимас надад үлдээ
...












2008-08-05
Түүнийг минь ав

Ангилал: Шүлэг


Хэн нь ч хамаагүй түүнийг минь ав
Хэрэгтэй хүн шүү тэр удам сайтай эрээ
Өглөөний нар өөрийнх нь дээрээс манддаг юм
Өө чи нөмөр гэрлээр дутахгүй
Ирэх нэгэн өдөр миний биш чиний уруулыг үнсэх тэр
Их өгөөмөр байгаасай
Марталт гэдэг хуучны пянзыг
Магад зүрхэнд чинь бүү чихруулаасай
Сонсоход тээртэй уярахад тээглэм нэлээд уйтай
Солиотой дурлалын эзнээр сонгогдох дуртай эр шүү

...

2008-08-05
Эх нутагтаа өргөх миний дуун

Ангилал: Шүлэг


Унасан туссан нутаг
Уулсын дундах Тосонцэнгэл минь
Угаасан тунгалаг рашаан
Урсгал намуун Идрийн гол минь
Тоглож наадаж өссөн
Тост ногоон Дугантын булан минь
Томоогүй насаа үдсэн
Дурсамж дүүрэн дунд сургууль минь
Санаж байна би
Сайхан эх нутгаа
Дурсаж байна би
Дуниарт ногоон зуслангаа
Жаварт нь хацраа алгадуулсан ч
Жаргалтай инээдийг мнь хадгалж үлдсэн
Жавхлант бага насыг минь өхөөрдөн үдсэн
Цав цагаан цасан нөмрөгтэй нутгийн минь уулс та
Цаначин охины цангинасан дууг үгүйлж байна уу
Тэв тэгшхэн мөсөн талбайтай нутгийн минь гол та
Тэшүүрчин охины чийрэгхэн хөлийг санаж байна уу
Нутгийн чинь охин сайн явнаа
Нулим...





















2008-08-05
Би азтай хүн

Ангилал: Шүлэг


Сэтгэл шимшрэм хүнд хэцүүг
Сэвхийтэл аваад хаячих олонтой хүн би
Салхинд унагасан нулимсыг минь
Сарны гэгээ нь аргаддаг нутагтай хүн би
Бодол гэмтээм хатуу хөтүүд
Бүүвэйн тайвшрал хайрладаг аав ээжтэй хүн би
Бурхан бүрэлваатай увьдисанд
Адислуулж явдаг хувьтай хүн би
Зовж эцэж ягдахын цагт
Зорьж золгох ахтай хүн би
Хөгширч гундаж элэгдэхийн цагт
Хөөрч бахдах үртэй хүн би
Би азтай хүн

...

2008-08-01
Уунаа би ууна

Ангилал: Шүлэг


Уунаа би яадгийн ууна
Уйтгараар дүүрсэн сэтгэлийг ундааны дээдээр даруулчихаад
Урсах гээд байгаа нулимсыг зөнд нь хаян асгаруулж
Улаан зээрд болтлоо уунаа би яадгийн
Тасарнаа би яадгийн тасарна
Тарчлаад байгаа сэтгэлийг танхай ундаагаар даруулаад
Танхил халуун биеийг зоргоор орхин цэнгүүлж
Там диваажин 2-оо мартан, тасарнаа би яадгийн тасарна
Задарнаа би яадгийн задарна
Завилгаат монгол эрчүүдтэй цэц булаалдан
Залуухан гоолиг охидтой өнгө хоршин
Замилангийн жамыг сөрөн задарнаа би яадгийн задарна

...

2008-07-31
Би бичихгүй

Ангилал: Шүлэг


Хагацлын шүлэг одоо би бичихгүй
Хайран сайхан үнсэлтийн амт өөр болчихно
Эндүү андуу байх болов уу гэж бодох ч үгүй
Эргэлзээд байвал бурхан чамайг минь өгөхөө больчихно
Санаасай намайг хэмээн
Сэтгэлээ зовоохгүй
Мартаж орхих вий хэмээн
Мянгантаа айхгүй
Хайрлаарай гэж би чамаас гуйхгүй
Хайрыг гуйж авдаггүй юм
Дурлаасай надад хэмээн чамд залбирахгүй
Дурлалыг залбирахад өгдөггүй юм аа

...

2008-07-31
Эрхлээд авъя

Ангилал: Шүлэг




Мөнгө амьдрал хэмээх шал дэмий зүйлсийг таг мартан
Мөнгөн сарны хорвоод дурлалд мансуурч
Хайрын мананд зүрхээ тушаагаад
Хан хорвоогийн жаргалаас амталж нэг үзье
Үгүйлж баршгүй сайхан нүдтэй ханхүүгийн
Үлгэрийн юм шиг зөөлөн харцанд  живчихээд
Урсгалд нь аяар аяар бүүвэйлэгдэн
Уудам орчлонг мартаж орхие
Орд харш олбог дэвгэрээр ч яахав
Орчлонд ирэхэд минь тосоод авсан дэлхий байсаар байхад
Оюу номин тэнгэр эцэг хайраар шагнасан хойно
Олзуурхан чамдаа эрхлээд авъя

...

2008-07-31
Хүүдээ

Ангилал: Шүлэг


Ижийгээ тэврэн бяцхан хүү нойрсоно
Ирэх жилүүдийг тоолсоор эр хүн болно чи
Ядрал үгүй тайван орчлон гэж үгүй
Ямар ч үед хүчтэй яваарай үр минь
Уулс үгүй хангай гэж үгүй
Уужуухан яваарай хүү минь
Амьдрал дандаа ижийн гар шиг зөөлн байхгүй
Аз жаргал гэдэг үнэтэй байдаг юм хүндтэй яваарай
Мэндлэн золгох хүн бүхэн сайн биш
Миний хүү ухаантай яваарай
Чихэнд чинь шивнэсэн нэр
Чинийх л юм шүү
Чилээх цагийн уртад эзэн нь байгаарай
Гарыг минь дэрлэн нойрсох бяцхан хүү
Гайхамшигт ертөнцийн бэлэг минь үнэтэй яваарай

...

2008-07-31
Гуниг байна

Ангилал: Шүлэг



...Навч бүхэн нь хагдарч буй мод шиг гуниг байна яг одоо
   Намар өөрөө өвлийг авч ирэх шиг шог байна яг одоо
   Үндэс бүхнээрээ түрэн ургах
   Өөрийн чинь төлөө түшин босох
   Өө тэгээд хавраар дэлгэрэх
   Өөрөө би чинийх л байя гэсиймаа...


2008-07-31
Чи ирсэн

Ангилал: Шүлэг


Анхны бороотой хамт зүрхэнд чи ирсэн
Ариун хайрын минь эзэн болж сэтгэлд чи шингэсэн
Тас харанхуй тэнгэрт наран гийх шиг болсон
Танихгүй бүсгүйн заяанд наран болж мандсан
Хун шувуу хавартай айлчлан ирэхдээ
Хүсэл хайрыг чинь бүтээнэ гэж амласан
Хон хэрээ тоонон дээгүүр өнгөрөхдөө
Хүнийрхүү орчлон чамд хатуурхана даа гэж ёрлосон
Сайхан хайранд согтоод санааг чинь өнгийхөө мартсан
Сэтгэлд нийцсэн болохоор хүслийнхээ зөвд итгэсэн
Хан хорвоод би чамайг хайрла ж чи намайг хуурсан
Хөлчүүрхүү амьдралын бартаанд би бүдэрч сэтгэлээ шалбалсан
...













2008-07-31
Би гуниглана

Ангилал: Шүлэг


Аниргүйхэн амьдралд минь чи үгүйлэгдэж
Би гуниглана
Амтат хоолонд минь чи дутаж
Би өлсөнө
Амгалан нойронд минь чи дутаж
Би сэрнэ
Алиахан занд минь чи үгүйлэгдэж
Би уцаарлана
Насаараа жаргах үгүйгээ мэдэхгүй
Тэнэгхэн би
Намайг хайрладаг үгүйг мэдэхгүй
Гэнэхэн би
Нанчид мэт хайрын амтанд согтсон
Хөлчүүхэн би
Наалинхай ааш насны амьдралаа чамд даатгасан
Бүсгүйхэн би

...

2008-07-31
Миний шүлэг

Ангилал: Шүлэг


Миний шүлэг найраг болон хэвлэгдэхгүй ч
Миний шүлэг түмэнд хүрэх чанаргүй ч
Миний шүлэг миний сэтгэлийн хайлан
Миний шүлэг миний хайрын тайлаан
Миний шүлэг
Жинхэнэ найргийн дэргэд
Жирийн хэдэн үгийн холбоос ч
Миний шүлэг
Үнэн сэтгэлийн минь  угаас
Үерлэн давалгаалсан их хүч ээ
Миний шүлэг мөнгө болон хувирахгүй ч
Миний шүлэг алт болон худалдагдахгүй ч
Миний шүлэг өнгөө алдан гундахгүй
Миний шүлэг үнэнээ гээн унтрахгүй ээ
Миний шүлгээр
Талх авч ид гээгүй
Таван тивээр зугаал гээгүй
Миний шүлгээр
Тансагхан хайрыг минь ойлгооч гэсэн юм
Танхилхан сэтгэлийг минь мэдрээч гэсэн...


2008-07-31
Нуур болон тогтоохгүй

Ангилал: Шүлэг



Асгауулан мэлмэрүүлсээр нуур болон тогтоохгүй
Аяар аяар гишгэсэн анхиагүй амьтан болохгүй
Арцат ногоон хөндий шиг урган төлжиж чадахгүй ч
Анхилам улаан сарнай шиг дэлбээлэн гунхах болноо би
Балга балгаар уусаар архичин болчихгүй би
Бүдчин салганан унасан бүрхэг амьтан болохгүй
Шүүдэр цармын цэцэг шиг цэцэглэн дэлбээлж чадахгүй ч
Шөнийн тэнгэрт гэрэлтсэн саран авхай шиг туяарах болноо би
Гуньж гутан уйлсаар горхи болон урсгахгүй
Гандсан баглаа цэцэг шиг хөсөрт хаягдан үлдэхгүй
Хөөрхөн нялх охин шиг өсөн ургаж чадахгүй ч
Хөх тэнгэрт мишээсэн наран ижий шиг цацрах болно

...

2008-07-31
Уусан одмоор

Ангилал: Шүлэг


Үзэг барьсан гар минь үсэг тэрлэж
Үлэмж ариун зүрх минь чамайгаа үгүйлнэ
Хундага дарс сэтгэл дарь мэт дүрэлзүүлж
Халуун нулимас мэт үгсээ цувартал нь таталнам
Дүрэлзсэн сэтгэлээ усаар даруулчихаад би
Дууссан дарсны хундага эргүүлж нэг үзчихээд
Урсах нулимсаа барьж чадалгүй
Уйтгараар дүүрсэн сэтгэлдээ чамайгаа үгүйлнэ
Чин зүрх минь тэсч ядан хүлээж байна
Чиний ирэхгүйг мэдэж байвч хүлээж байна
Уудам орчлонгийн хоосон зайд
Уусан одмоор хэцүүхэн байна.

...

2008-07-30
Нэгэн бүсгүйн хайрын дууль

Ангилал: Шүлэг


Амьдралд тэр азгүй явнаа
Алагхан нүдэндээ нулимстай явнаа

Атгахан зүрхэндээ гунигтай явна
Амьдралд тэр азгүй явнаа
Хонгор залуухан бүсгүй явахдаа
Хөнгөн шохоорхлоор алдан бүдэрч
Хайр хэмээн андуурч
Хатуу хорвоогийн нугачаанд бүдэрсэн ч
Оюутны байрны цонхоор догдлон догдлон ширтэж
Оргилуун халуун хүсэлдээ автан автан шатаж
Түрхэн зуурын жаргалыг үүрдийн хэмээн итгэж
Тун чиг ахархан хайрыг ханийн хэмээн андуурч
ТИС-ийн байрны амьдрал дунд
Төрхгүйтэж саваагүйтэж явсан
Сураггүй одсон оюутан хайрыг мартах гэж
Сорвитож үлдсэн хөнгөн зүрхээ эдгээх гэж
Анхны залууд өврөө дэлгэж шарха...


2008-07-29
Хайрлахаа болино

Ангилал: Шүлэг


Амлъя чамайг би хайрлахаа болино
Аз жаргалын мөнгөн шувууд зүрхнээс минь нисэхээ болино
Өөрийг чинь хайрласан олон олон өдрүүд
Өчигдөртэй минь хамт номын тавиур дээр үлдэнэ
Харцаа гудайлган дэмий зовох хэрэггүй
Халширч бас үгээ зөөх хэрэггүй
Болохгүй юм бүтэхгүй жамаар л
Бодлоос чинь би сарниж байгаагаа мэдэрч байна
Өнгөт орчлонгийн түмэн өнгө дундаас
Өөрийн минь өнгийг ялгахаа больж байгааг анзаарч байна
Амлъя чамд би дурлахаа болино
Алтан мөнгөн гижигнүүд зүрхний минь ховдлоос нисэхээ болино
Хамтдаа өнгөрүүлсэн тэр л дурсамжуудыг шүлэг болгоод
Хаяж орхиноо би номын тавиур дэ...


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Хуудас: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн