Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-07-31
Би бичихгүй

Ангилал: Шүлэг


Хагацлын шүлэг одоо би бичихгүй
Хайран сайхан үнсэлтийн амт өөр болчихно
Эндүү андуу байх болов уу гэж бодох ч үгүй
Эргэлзээд байвал бурхан чамайг минь өгөхөө больчихно
Санаасай намайг хэмээн
Сэтгэлээ зовоохгүй
Мартаж орхих вий хэмээн
Мянгантаа айхгүй
Хайрлаарай гэж би чамаас гуйхгүй
Хайрыг гуйж авдаггүй юм
Дурлаасай надад хэмээн чамд залбирахгүй
Дурлалыг залбирахад өгдөггүй юм аа

...

2008-07-31
Эрхлээд авъя

Ангилал: Шүлэг




Мөнгө амьдрал хэмээх шал дэмий зүйлсийг таг мартан
Мөнгөн сарны хорвоод дурлалд мансуурч
Хайрын мананд зүрхээ тушаагаад
Хан хорвоогийн жаргалаас амталж нэг үзье
Үгүйлж баршгүй сайхан нүдтэй ханхүүгийн
Үлгэрийн юм шиг зөөлөн харцанд  живчихээд
Урсгалд нь аяар аяар бүүвэйлэгдэн
Уудам орчлонг мартаж орхие
Орд харш олбог дэвгэрээр ч яахав
Орчлонд ирэхэд минь тосоод авсан дэлхий байсаар байхад
Оюу номин тэнгэр эцэг хайраар шагнасан хойно
Олзуурхан чамдаа эрхлээд авъя

...

2008-07-31
Хүүдээ

Ангилал: Шүлэг


Ижийгээ тэврэн бяцхан хүү нойрсоно
Ирэх жилүүдийг тоолсоор эр хүн болно чи
Ядрал үгүй тайван орчлон гэж үгүй
Ямар ч үед хүчтэй яваарай үр минь
Уулс үгүй хангай гэж үгүй
Уужуухан яваарай хүү минь
Амьдрал дандаа ижийн гар шиг зөөлн байхгүй
Аз жаргал гэдэг үнэтэй байдаг юм хүндтэй яваарай
Мэндлэн золгох хүн бүхэн сайн биш
Миний хүү ухаантай яваарай
Чихэнд чинь шивнэсэн нэр
Чинийх л юм шүү
Чилээх цагийн уртад эзэн нь байгаарай
Гарыг минь дэрлэн нойрсох бяцхан хүү
Гайхамшигт ертөнцийн бэлэг минь үнэтэй яваарай

...

2008-07-31
Гуниг байна

Ангилал: Шүлэг



...Навч бүхэн нь хагдарч буй мод шиг гуниг байна яг одоо
   Намар өөрөө өвлийг авч ирэх шиг шог байна яг одоо
   Үндэс бүхнээрээ түрэн ургах
   Өөрийн чинь төлөө түшин босох
   Өө тэгээд хавраар дэлгэрэх
   Өөрөө би чинийх л байя гэсиймаа...


2008-07-31
Чи ирсэн

Ангилал: Шүлэг


Анхны бороотой хамт зүрхэнд чи ирсэн
Ариун хайрын минь эзэн болж сэтгэлд чи шингэсэн
Тас харанхуй тэнгэрт наран гийх шиг болсон
Танихгүй бүсгүйн заяанд наран болж мандсан
Хун шувуу хавартай айлчлан ирэхдээ
Хүсэл хайрыг чинь бүтээнэ гэж амласан
Хон хэрээ тоонон дээгүүр өнгөрөхдөө
Хүнийрхүү орчлон чамд хатуурхана даа гэж ёрлосон
Сайхан хайранд согтоод санааг чинь өнгийхөө мартсан
Сэтгэлд нийцсэн болохоор хүслийнхээ зөвд итгэсэн
Хан хорвоод би чамайг хайрла ж чи намайг хуурсан
Хөлчүүрхүү амьдралын бартаанд би бүдэрч сэтгэлээ шалбалсан
...













2008-07-31
Би гуниглана

Ангилал: Шүлэг


Аниргүйхэн амьдралд минь чи үгүйлэгдэж
Би гуниглана
Амтат хоолонд минь чи дутаж
Би өлсөнө
Амгалан нойронд минь чи дутаж
Би сэрнэ
Алиахан занд минь чи үгүйлэгдэж
Би уцаарлана
Насаараа жаргах үгүйгээ мэдэхгүй
Тэнэгхэн би
Намайг хайрладаг үгүйг мэдэхгүй
Гэнэхэн би
Нанчид мэт хайрын амтанд согтсон
Хөлчүүхэн би
Наалинхай ааш насны амьдралаа чамд даатгасан
Бүсгүйхэн би

...

2008-07-31
Миний шүлэг

Ангилал: Шүлэг


Миний шүлэг найраг болон хэвлэгдэхгүй ч
Миний шүлэг түмэнд хүрэх чанаргүй ч
Миний шүлэг миний сэтгэлийн хайлан
Миний шүлэг миний хайрын тайлаан
Миний шүлэг
Жинхэнэ найргийн дэргэд
Жирийн хэдэн үгийн холбоос ч
Миний шүлэг
Үнэн сэтгэлийн минь  угаас
Үерлэн давалгаалсан их хүч ээ
Миний шүлэг мөнгө болон хувирахгүй ч
Миний шүлэг алт болон худалдагдахгүй ч
Миний шүлэг өнгөө алдан гундахгүй
Миний шүлэг үнэнээ гээн унтрахгүй ээ
Миний шүлгээр
Талх авч ид гээгүй
Таван тивээр зугаал гээгүй
Миний шүлгээр
Тансагхан хайрыг минь ойлгооч гэсэн юм
Танхилхан сэтгэлийг минь мэдрээч гэсэн...


2008-07-31
Нуур болон тогтоохгүй

Ангилал: Шүлэг



Асгауулан мэлмэрүүлсээр нуур болон тогтоохгүй
Аяар аяар гишгэсэн анхиагүй амьтан болохгүй
Арцат ногоон хөндий шиг урган төлжиж чадахгүй ч
Анхилам улаан сарнай шиг дэлбээлэн гунхах болноо би
Балга балгаар уусаар архичин болчихгүй би
Бүдчин салганан унасан бүрхэг амьтан болохгүй
Шүүдэр цармын цэцэг шиг цэцэглэн дэлбээлж чадахгүй ч
Шөнийн тэнгэрт гэрэлтсэн саран авхай шиг туяарах болноо би
Гуньж гутан уйлсаар горхи болон урсгахгүй
Гандсан баглаа цэцэг шиг хөсөрт хаягдан үлдэхгүй
Хөөрхөн нялх охин шиг өсөн ургаж чадахгүй ч
Хөх тэнгэрт мишээсэн наран ижий шиг цацрах болно

...

2008-07-31
Уусан одмоор

Ангилал: Шүлэг


Үзэг барьсан гар минь үсэг тэрлэж
Үлэмж ариун зүрх минь чамайгаа үгүйлнэ
Хундага дарс сэтгэл дарь мэт дүрэлзүүлж
Халуун нулимас мэт үгсээ цувартал нь таталнам
Дүрэлзсэн сэтгэлээ усаар даруулчихаад би
Дууссан дарсны хундага эргүүлж нэг үзчихээд
Урсах нулимсаа барьж чадалгүй
Уйтгараар дүүрсэн сэтгэлдээ чамайгаа үгүйлнэ
Чин зүрх минь тэсч ядан хүлээж байна
Чиний ирэхгүйг мэдэж байвч хүлээж байна
Уудам орчлонгийн хоосон зайд
Уусан одмоор хэцүүхэн байна.

...

2008-07-30
Нэгэн бүсгүйн хайрын дууль

Ангилал: Шүлэг


Амьдралд тэр азгүй явнаа
Алагхан нүдэндээ нулимстай явнаа

Атгахан зүрхэндээ гунигтай явна
Амьдралд тэр азгүй явнаа
Хонгор залуухан бүсгүй явахдаа
Хөнгөн шохоорхлоор алдан бүдэрч
Хайр хэмээн андуурч
Хатуу хорвоогийн нугачаанд бүдэрсэн ч
Оюутны байрны цонхоор догдлон догдлон ширтэж
Оргилуун халуун хүсэлдээ автан автан шатаж
Түрхэн зуурын жаргалыг үүрдийн хэмээн итгэж
Тун чиг ахархан хайрыг ханийн хэмээн андуурч
ТИС-ийн байрны амьдрал дунд
Төрхгүйтэж саваагүйтэж явсан
Сураггүй одсон оюутан хайрыг мартах гэж
Сорвитож үлдсэн хөнгөн зүрхээ эдгээх гэж
Анхны залууд өврөө дэлгэж шарха...


2008-07-29
Хайрлахаа болино

Ангилал: Шүлэг


Амлъя чамайг би хайрлахаа болино
Аз жаргалын мөнгөн шувууд зүрхнээс минь нисэхээ болино
Өөрийг чинь хайрласан олон олон өдрүүд
Өчигдөртэй минь хамт номын тавиур дээр үлдэнэ
Харцаа гудайлган дэмий зовох хэрэггүй
Халширч бас үгээ зөөх хэрэггүй
Болохгүй юм бүтэхгүй жамаар л
Бодлоос чинь би сарниж байгаагаа мэдэрч байна
Өнгөт орчлонгийн түмэн өнгө дундаас
Өөрийн минь өнгийг ялгахаа больж байгааг анзаарч байна
Амлъя чамд би дурлахаа болино
Алтан мөнгөн гижигнүүд зүрхний минь ховдлоос нисэхээ болино
Хамтдаа өнгөрүүлсэн тэр л дурсамжуудыг шүлэг болгоод
Хаяж орхиноо би номын тавиур дэ...


2008-07-29
Яг л одоо

Ангилал: Шүлэг


Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Халуун залуу насыг минь
Хагдарч гундахаас нь өмнө
Хайрын улаан дөлийг минь
Унтарч бөхөхөөс нь өрсөж
Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Байгаа сайхан бүхнийг минь
Барагдаж дуусахаас нь өмнө
Балиар энэ амьдралаас залхаж зугтахаас нь өрсөж
Хаях юм бол намайг яг л одоо хаяа
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Жавартай дулаантай насыг минь
Жамаараа хөрөхөөс нь өмнө
Жавхаат алаг нүдийг минь
Жаран үрчлээс болохоос нь өрсөж
Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа
Орхих юм бол намайг яг л одоо орхио
Орь залуу насыг минь
Огшиж гундахаас нь өм...




















2008-07-28
07-28

Ангилал: хувийн тэмдэглэл

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2008-07-25
Тэр шөнө

Ангилал: Шүлэг


Хөх тэнгэр харж харамсч хоносон
Хэцүү шөнө байсан тэр шөнө
Бурхан чөтгөр 2 үүдээр минь ээлжлэн шагайж
Бүр үүр шөнийн заагаар үрийг минь булаацалдаж
Хар дарсан шөнө байсан
Хорвоо уйлж тэнгэр харанхуйлсан
Хэцүү шөнө байсан тэр шөнө
Сүнс сүлд 2 сэтгэлд минь орж гаран
Сүү цус 2 амийг минь булаацалдаж хоносон
Тэр шөнө хэцүү шөнө байсаан

...

2008-07-25
Би явлаа

Ангилал: Шүлэг



Яг тэгэхэд чамаас би үүрд явсан
Яаруухан мөртлөө бүхнээ аваад явсан
Сэтгэлд дулаахан зүс бүлээхэн үгсээ
Сэмээрхэн гэгч нь аваад явсан
Дуугий минь сонсон жаргаж асан
Дулаахан өдрүүдийг дурсдаг уу үгүй юу
Хазайхад чинь түшдэг асан
Хайлган сэтгэлийг минь үгүйлдэг үү үгүй юу
Дэндүү хайхрамжгүй зангаасаа
Дэлхий мэт уужим тэвчээрийг минь эрдэг үү үгй юу
Дэрэвгэр сормууст нүдэнд минь нулимас асаан
Дорд сэтгэлээр ханддаг байснаа ухаарсан уу үгүй юу
Долоон өнгөт солонгын туяанаас
Далан нугачаат амьдралын бартаанаас асууя
Хүнийг хайрлах л ёстой юм бол заавал
Чамайг ингэтлээ хайрлан...


2008-07-22
Чамд гомдлоо

Ангилал: Шүлэг





Гэнэтхэн чамд гомдох шиг боллоо
Гэгээн хүслийг минь бадрааж хаячихаад 
Гэрэвшүү занг минь уудалж хаячихаад
Гэгэлзүүр сэтгэлийг минь дэвэргэж хаячихаад
Тас шувуу...
Тасчих мэт хүслийг минь эвдэн
Тараад нэгэнт олдохоо өнгөрсөн сэтгэлийг минь
Тэнгэр газраар нэг цацаж орхив
Торомгор нүдний торгон бүрхэвчинд нулимас цийлэгнүүлэн
Алиа цайлган аашийг минь
Алийг нь чиг мэдэгдэхгүй болтол гуниглуулан
Хаа ч юм бэ бүү мэд
Хаашаа ч юм бэ одоод
Хан хурмастаас чиг
Хатан дэлхийгээс чиг олдохгүй байна чи
...

2008-07-22
Чамайгаа зорилоо

Ангилал: Шүлэг

Багт наадамд тоглох мэт хуурамч амьдралаас залхаад
Байгаа энэ л төрхөөрөө чамайгаан би зорилоо
Нүдийг минь хараад намайгаа уншаарай
Нүгэл хийгээгүйг минь чи лав ойлгоноо
Нүцгэрсэн сэтгэл удаан тогтсонгүй
Нөмөр дулааныг гэсэндээ чамайгаан гэлээ
Хүйтэн сэтгэлээр итгэлийг минь бүү хайраарай
Хэлэхгүй байсан чиг сэтгэлийг минь ойлгоорой
Зүрхэнд шарх болон шархирах
Зүйрлэшгүй их хайрын гомдлыг
Чамайг л гээд очсон сэтгэлийг минь бодон
Чадлаараа нэг тайлаад өгөөрэй

...

2008-07-22
Гэнэн явах нас дуусаагүй ээ

Ангилал: Шүлэг

Хэний ч өмнө тэргүүн бөхийхгүй
Хэнэггүй омог бардам алхална
Алаг нүдний цавчлаа бүхэнд төөрөхдөө
Амраг минь чи намайг санасан шиг санана даа
Мэлмий гишгэлэн одох сураг ажгийн өмнө
Миний харц гэнэхнээрээ байна
Өмнөх замын уулзвар бүхэн саллаа ч
Өнөөх итгэл минь шинэхнээрээ байна
Хүслийн мянган үзүүр гогцоорч одож гэмээнэ
Хүү минь чи намайг санасан шиг санана даа
Урсгал харц тасрах бүдэг совингийн өмнө
Уйтгар шаналал минь залуухнаараа байна
Гэнэ гэнэхэн алдаж онолоо ч
Гэнэн явах нас дуусаагүй байна
Хэний ч өмнө тэргүүн бөхийхгүй
Хэнэггүй омог бардам алхалнаа би

...

Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Хуудас: 5 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн